2013
Сайн мэдээнээс суралцах ба заах нь
Морь 2013


Айлчлагч багшийн захиас бичиг

Сайн мэдээнээс суралцах ба заах нь

Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу. Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org -аас үзнэ үү.

Зураг
Нийгмийн Халамжийн Бүлгийн тэмдэг

Итгэл, Гэр бүл, Халамж

Есүс Христ өндөр ур чадвартай багш байсан юм. Тэрээр “хуран цугларагсдын дундах эмэгтэйчүүдэд, мөн тэдэнд тус бүрт нь, гудамжинд болон далайн эрэг дээр бас гэр оронд нь заадаг байлаа. Тэр тэдэнд хайрын нинжин сэтгэлээр хандаж, тэднийг болон гэр бүлийн гишүүдийг нь эдгээдэг байсан.”1

Тэрээр Марта, Мариа хоёрт зааж, “тэднийг Өөрийнхөө шавь болж, авралыг хүртэх, тэднээс хэзээ ч зайлуулагдашгүй ‘сайныг сонгон авахад’ [Лук 10:42] урьсан билээ.”2

Их Эзэн хожмын үеийн судруудад “хаант улсын сургаалыг та нар бие биендээ заа” (С ба Г 88:77) хэмээн бидэнд зарлиг болгосон юм. Хүүхдийн Хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Черил А.Эсплин сургаалаас суралцах болон заах тухай ийн хэлжээ, “Сайн мэдээний сургаалуудыг бүрэн ойлгож сурах нь насан туршийн үйл явц бөгөөд ‘шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханаар’ (2 Нифай 28:30) ирдэг.”3

Бид судалж, суралцан, залбирснаар бидний захиасыг “хүмүүний үрсийн [мөн эмэгтэйчүүдийн] зүрх сэтгэлд хүргэх” (2 Нифай 33:1) Ариун Сүнсний хүчээр зааж чадна.

Судруудаас

Aлма 17:2–3; 31:5; Сургаал ба Гэрээ 42:12–13; 84:85

Бидний түүхээс

Эмэгтэйчүүд бид гэр орондоо болон Сүм дээр багш нар байх онцгой чухал үүрэгтэйг манай өнгөрсөн үеийн бошиглогчид бидэнд сануулсаар ирсэн юм. 1979 оны 9-р сард Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985) биднээс “судрын гарамгай мэдлэгтэй эгч” байхыг хүсч, ийнхүү хэлсэн билээ: “[Бид] судрынгарамгай мэдлэгтэн болсноор бусдыг дорд үзэх биш харин тэднийг өргөх хэрэгтэй! Эцсийн эцэст, заах, хүмүүжүүлэх өдий их ажил хийдэг эмэгтэйчүүд, эхчүүдээс өөр хэнд сайн мэдээний үнэнийг (зөвхөн хэрэгцээ гарсан үед л хүмүүс сайн мэдээнд найдвар тавьж болох юм) ‘эрхэмлэн дээдлэх’ агуу хэрэгцээ байх юм бэ?”.4

Бид бүгд багш нар бас суралцагчид юм. Бид судруудаас болон манай амьд бошиглогчдын үгсээс зааснаар Христэд ирэхэд нь бусдад тусалж чадна. Бид оновчтой асуултууд асууж, анхааралтай сонссоноор суралцах үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэж, бидний хувийн хэрэгцээг шийдвэрлэж чадах хариултуудыг олж чадна.

Эшлэл

  1. Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 3.

  2. Daughters in My Kingdom, 4.

  3. Черил А.Эсплин, “Хүүхдүүддээ ойлгохыг заах нь” Лиахонa, 2012 оны 5-р сар, 12.

  4. Спенсер В.Кимбалл, Daughters in My Kingdom, 50.