2013
Гэр бүлийн түүхийн ажил яагаад маш чухал байдаг вэ?
Морь 2013


Онцгой гэрч

Гэр бүлийн түүхийн ажил яагаад маш чухал байдаг вэ?

“Хүүхдүүдийн зүрх сэтгэл эргэх болно,” Лиахона, 2011 оны 11-р сар, 24–27-гоос хялбаршуулан авав.

Зураг
Ахлагч Давид А.Беднар

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бол Есүс Христийн онцгой гэрчүүд юм.

Бошиглогч Иосеф Смит, “Энэ дэлхий дээрх бидний хамгийн агуу үүрэг хариуцлага бол … нас барагсдадаа анхаарал тавих явдал мөн” хэмээн тунхагласан юм.1

Гэр бүлийн түүх бол аврал ба өргөмжлөлийн ажлын нэн чухал хэсэг мөн.

Өвөг дээдсээ эрэн сурвалжилж, тэдний өмнөөс авралын ёслолуудыг хийлгэх нь бидэнд гэрээгээр өгөгдсөн ариун үүрэг хариуцлага юм.

Би Сүмийн өсвөр үеийнхнийг Елиагийн Сүнсний тухай болон үүнтэй холбоотой үйл явдлуудыг мэдэхэд урьж байна.2

Өвөг дээдсээ судалж мэдэн, төрөл төрөгсдийнхөө өмнөөс Ариун сүмд төлөөлөн гүйцэтгэх ёслолууд хийлгэхэд өөрсдийгөө бэлтгэхэд би та бүхнийг уриалж байна.

Та нар энэхүү урилгад итгэлээр хариулбал, зүрх сэтгэл тань эцгүүд рүүгээ эргэх болно.

Өвөг дээдсээ хайрлах хайр, талархал тань өсөн нэмэгдэх болно.

Та нар өсвөр насандаа хийгээд амьдралынхаа туршид хамгаалагдах болно.

Та нарын гэрчлэл болон Аврагчид хөрвөх хөрвөлт тань гүн гүнзгий, бат бөх болно.