2013
Сайн байна уу? Би Эл Сальвадорын Эрика байна
Морь 2013


Сайн байна уу, Би Эл Салвадорын Эрика байна

Миний нэр Эрика З., би Эл Салвадорын Сан Салвадор хотод амьдардаг, би Ариун сүмийн ёслолуудад хүмүүсийн нэрсийг бэлтгэх дуртай.

Манай салбарын Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар надаас FamilySearch програмыг ашиглан нэрс индексжүүлж чадах уу гэж асуусан. Би туслахыг хүссэн юм. Ээж бас надад туслахыг хүсэв.Тиймээс бид хамтдаа нэрсийг индексжүүлж сурч эхэлсэн юм.

Энэ ажлыг анх эхэлж байхад есөн нэр индексжүүлэхэд бүтэн өдөр зориулж билээ. Харин шаргуу ажиллаж, байнга дадлага хийсний үр дүнд би одоо өдөрт 300 нэр индексжүүлж чаддаг болсон.

Би гэрийн даалгавраа хийснийхээ дараа заримдаа нэрсийн индекс дээр хэдэн цаг зарцуулдаг. Миний хувьд нэрсийг индексжүүлэх нь тоглох юм уу зурагт үзэхтэй адил зугаатай байдаг. Харин энэ нь илүү чухал зорилгыг хэрэгжүүлэхэд тусалдаг.

Тэнгэрлэг Эцэг сүнсний дэлхийд байгаа Сальвадорын 2000 гаруй өвөг дээдсийн нэрсийг Ариун сүмийн ёслолуудад бэлтгэх боломж олгож намайг адисалсныг би мэднэ.

ЭРИКА БОЛОН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЗУРГУУДЫГ ЭРИКАГИЙН ГЭР БҮЛИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР НИЙТЛЭВ; Эл Сальвадорын Сан Сальвадор Ариун сүмийн гэрэл зургийг Maттью Рейер © IRI