2013
Есүс шавь нараа дуудсан нь
Морь 2013


Бага насны хүүхдүүдэд зориулав

Есүс шавь нараа дуудсан нь

Лук 5:1–11-ээс.

Симон, Андрей нар ах дүү хоёр загасчин байлаа. Нэг орой Симон, Андрей хоёр шөнөжингөө загасчлаад ганц ч загас барьж чадсангүй.

Есүс Симоны завин дээр сууж байв: Тэрээр ах дүү хоёрт загасныхаа торыг тэнгист дахиад нэг тавиад үз гэжээ. Тэд тороо татан гаргаж иртэл, тороор нь дүүрэн загас баригдсан байлаа!

Симон, Андрей хоёр найз Иаков, Иохан нараа дуудаж, тэдний хоосон завийг загасаар дүүргэж өгөхөд туслаач гэжээ. Хоёр завийг пиг дүүргэхээр тийм олон загас баригдсан байлаа! Есүс тэдэнд, хэрэв тэд Түүнийг дагах юм бол зүгээр нэг загас барихаас илүү чухал ажилтай болж хүмүүсийн загасчид болно гэж хэлжээ.

Симон, Андрей, Иаков, Иохан нар юм бүхнээ, түүний дотор завиа орхиж, Есүсийн шавь нар болсон юм. Тэд Есүсийг дагаж, Түүний сайн мэдээг хүн бүрт заахад тусалсан билээ.

Бид тороороо загас барьдаг загасчинтай адилхан хүмүүст сайн үлгэр дууриал үзүүлж, Есүсийн тухай тэдэнд зааснаар тэднийг сайн мэдээнд авчрахад тусалж чадна. Бид ч бас хүмүүсийн загасчин байж чадна шүү дээ!