2013
Охиныг авраарай!
Морь 2013


Бошиглогчийг дага

Охиныг авраарай!

Монсоны гэр бүл зун болгон Прово гол дээрх зуслангийн байшиндаа хоёр сарыг өнгөрүүлдэг байжээ. Томми Монсон түргэн урсгалтай энэ голд сэлж сурсан ажээ. Томми 13 орчим настай байхдаа нэгэн дулаахан өдөр хийлдэг том хөвөгч хоолой олж аваад дээр нь сууж голыг уруудан хөвсөн гэнэ.

Тэр өдөр голын эрэг дээр олон хүмүүс зугаалгаар ирж, аяны зуушаа идэн, тоглож байлаа. Toмми голын хамгийн түргэн урсгалтай хэсгээр хөвж явтал, “Охиныг авраарай! Түүнийг авраарай!” гэж сандран хашгирахыг сонсчээ. Нэг жаахан охин усны эргүүлэг рүү уначихсан аж. Эрэг дээр байсан хүмүүсээс нэг нь ч усанд сэлж чаддаггүй байсан учир охиныг аврахаар ус руу орох хүн гарсангүй.

Tэр үед Томми ойрхон ирсэн болохоор охины толгой шовсхийн усан дор орж үзэгдэхгүй болохыг харжээ. Томми гараа сунгаж, охиныг үснээс нь шүүрч аваад хөвөгч хоолойныхоо хажуу тал дээр түүнийг өргөн гаргасан ажээ. Тэгээд Томми голын эрэг рүү сэлүүрдэж эхлэв. Хамгийн түрүүнд гэрийхэн нь охиныг тэвэрч аваад, уйлан, үнсэж байлаа. Тэд дараа нь Томмийг чанга тэврэн үнслээ. Олон хүмүүс түүнийг ширтэн харж байснаас тэр ичин, хөвөгч хоолойгоор гэр рүүгээ хурдхан эргэв.

Томмиг голоор хөвж явахад нэгэн сайхан халуун мэдрэмж түүнд төрлөө. Тэр хүний амь аварснаа ойлгожээ. “Охиныг авраарай! Түүнийг авраарай!” гэж хашгирах дууг Тэнгэрлэг Эцэг сонссон байлаа. Яг хэрэгтэй цагт тэнд хөвж очих боломжийг Тэрээр Томмид олгосон ажээ. Тэр өдөр түүнд төрсөн сайхан мэдрэмж бол бидний Тэнгэрлэг Эцэг Бурхан бид бүгдийг нэг бүрчлэн таньдаг бөгөөд бусдыг аврахад нь Түүнд туслах боломжийг бидэнд олгодгийг Томми тэр өдөр мэдсэн ажээ.