2013
Ариун сүмийн дэргэд өнгөрүүлсэн хэдэн зун
Морь 2013


Ариун сүмийн дэргэд өнгөрүүлсэн хэдэн зун

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Манай гэр бүл зун бүр амралтаараа Ариун сүм рүү явдаг байснаас бидэнд агуу адислалууд ирсэн юм.

Зураг

Шведийн Стокольмын Ариун сүмийн зургийг Стефан Холлберг, хуулбарлаж болохгүй суурь зургийг © Thinkstock/iStockphoto

Би Норвегид өссөн. Хамгийн ойрын Ариун сүм бол Шведийн Стокольмын Ариун сүм бөгөөд тийшээгээ машинаар 8-10 цаг явж хүрнэ. Ариун сүм явах аливаа аялалд нямбай төлөвлөлт, бэлтгэл хэрэгтэй байдгийг хэлэх хэрэггүй биз ээ. Манай гадас жил бүр өсвөр үеийнхэнд зориулсан Ариун сүмийн аяллыг хоёр удаа төлөвлөдөг. Хэд хэдэн тойрог нийлэн, нэг автобус түрээсэлж, долоо хоногийн амралтын өдрүүдээрээ Ариун сүм явдаг. Бусад өсвөр насныхантай хамт явах нь хөгжилтэй байдаг ч, би нэгэн цагт гэрийнхэнтэйгээ хамт Ариун сүм рүү явахыг хүсдэг байлаа.

Тиймээс бид нэг жил зуны амралтынхаа үеэр Шведийн Стокольмын Ариун сүм явахаар шийдэв. Энэ аялал бидэнд маш сайхан санагдсан учраас бид зун бүр амралтаараа Ариун сүм явдаг болсон юм. Бид Ариун сүмд ойрхон задгай газарт буудалладаг байв. Бид Норвегиос Ариун сүмд орохоор ирсэн бусад гэр бүлүүдтэй нэг бүлэг болж, баптисм хийлгэхийн тулд өглөө болгон эрт босдог байлаа. Бид дараа нь хөл бөмбөг тоглож, буудалласан газартаа усанд сэлэхээр явдаг байлаа.

Тэр хэдэн зун надад ариун дурсамж үлдээсэн юм. Бид сар болгон явахаар Ариун сүмд тийм ойрхон амьдардаггүй байсан ч, Ариун сүм явах бүр нь бидэнд онцгой үйл явдал болдог байлаа. Машинаар явах нь урт хугацаа шаарддаг, ядаргаатай байсан ч Их Эзэн бидний хийсэн золиослолын хариуд биднийг адисалсан юм. Ариун сүмд миний хуримтлуулсан сүнслэг туршлага Ариун сүм болон үүний адислалуудыг эрхэмлэн дээдлэх мэдрэмжийг хөгжүүлэхэд надад тусалсан юм. Ариун сүмийн адислалууд бас манай гэр бүлийг улам нягтруулан ойр дотно болгосон юм.

Миний үзэл бодолд түр зуур зөрчил бий болсон багахан хугацаанд болсон нэг үйл явдлыг би санадаг. Аав, ээж хоёр минь өдий төдий дутагдалтай юм шиг санагддаг болсноос тэд надад хэрхэн амьдрах талаар зөвлөгөө өгөх эрхгүй юм шиг бодогддог байж билээ. Би хэдийгээр Ариун сүмд орохоор зохистой амьдардаг байсан ч, аав гэр бүлийн тэргүүний үүргээ хэрхэн биелүүлж байгаад эргэлздэг байв. Гэвч бид баптисм ба гишүүний баталгаа хийлгэхээр Ариун сүмд хамт очсон үед би маш сайхан сүнсийг мэдэрсэн. Аав минь нас барсан хүмүүсийн өмнөөс намайг гишүүнээр батлахаар миний толгой дээр гараа тавьсан үед тэр үнэхээр санваарын эрх мэдлээр үйлдэж байгааг би Сүнсээр мэдэрсэн. Аав минь хэдийгээр төгс байгаагүй ч, сайн эцэг байсныг, би түүний хүү болж төрснөөрөө адислагдсаныг энэ нь надад ойлгуулсан юм. Би буруу бодол санаагаа наманчлах хэрэгтэйгээ ойлгож, аавынхаа анхааруулга зөвлөгөөнөөс мэргэн ухаан ба хайрыг мэдэрсэн билээ.

Ариун сүмийн дэргэд өнгөрүүлсэн тэр хэдэн зунаас хойш олон жил өнгөрсөн ч тэр зун цаг ой дуртгалд минь тод томруун хэвээр байдаг билээ. Мормоны Ус Алмагийн хүмүүсийн хувьд: “Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирсэн тэдний нүдэнд тэдгээр нь хэчнээн үзэсгэлэнтэй [байсантай адил]” (Moзая 18:30) Ариун сүм дэлхий дээрх үнэхээр үзэсгэлэнтэй газруудын нэг юм.