2021
Нээлтийн захиас
2021 оны 5-р сар


“Нээлтийн захиас,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Нээлтийн захиас

Хэсгүүд

Зураг
Ариун сүмийн талбайн барилга

Дэлхий даяарх хайрт ах, эгч нар болон найзууд аа, би та бүхнийг энэхүү Ерөнхий чуулганд тавтай морилохыг урьж байна. …

Өнгөрсөн жил дээд амжилтын номд бүртгэгдэхүйц жил болж өнгөрлөө. Хүн бүр өмнө нь мэддэггүй байсан зүйлсээ сурч мэдсэн нь лавтай. Миний өмнө нь мэддэг байсан зарим зүйл шинэ, сургамжтай арга замаар зүрх сэтгэлд минь хүрсэн.

Жишээ нь, Их Эзэн Өөрийн Сүмийн ажил хэргийг удирдан явуулдаг гэдгийг би баттай мэднэ. …

Одоо би Түүний “Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно” [Сургаал ба Гэрээ 88:73] хэмээн хэлсэн нь ямар утгатай болохыг илүү сайн ойлгож байна. …

… Өнгөрсөн оны турш та бүхнээс олон нь гэр орондоо сайн мэдээнээс суралцахаа эрс нэмэгдүүлсэн. Би та бүхэнд талархаж байна. Мөн хүүхдүүд тань та бүхэнд талархах болно. …

Израилын цугларалтын маш чухал нэг хэсэг бол дэлхийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх үйлсэд туслахад зохистой бөгөөд бэлэн бай хэмээх бидэнд өгсөн зарлиг юм.

Ариун Сүнсний удирдлаган доор удирдагчдынхаа анхааралтай бэлдсэн захиасыг сонсож байхдаа улам зөв зохистой болохын тулд, амьдралаасаа авч хаях хэрэгтэй тээглэх чулууг олж тогтоохын төлөө залбирахад би та нарыг урьж байна.

… Ерөнхий чуулганд мөн Их Эзэний дуу хоолойг сонсох онцгой боломжид тавтай морил.