2021
Тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулиа хамгаалах нь
2021 оны 5-р сар


“Тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулиа хамгаалах нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулиа хамгаалах нь

Хэсгүүд

Зураг
Өдөн бийр, ном, хуйлаас

Энэ хүнд хэцүү цагт би Америкийн Нэгдсэн Улсын тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулийн тухай ярих хэрэгтэй гэж мэдэрлээ. Энэ Үндсэн хууль Америкийн Нэгдсэн Улсад буй гишүүдийн хувьд онцгой ач холбогдолтойн зэрэгцээ дэлхий даяарх үндсэн хуулиудын нийтлэг өв юм. …

Тэнгэрлэг нөлөөлөлд итгэх итгэл маань хожмын үеийн гэгээнтнүүдэд хаана ч амьдарч байсан Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг болон үндсэн хуульт засаглалын зарчмуудыг дээдэлж, өмгөөлөн хамгаалах онцгой үүрэг хариуцлагыг өгдөг. Бид Их Эзэнд итгэж, энэ улсынхаа ирээдүйд өөдрөг хандаж, итгэл найдвараа тавих хэрэгтэй.

Итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүд өөр юу хийх вэ? Бид Их Эзэнээс бүх улс орныг болон улс орны удирдагчдыг чиглүүлж, адислахыг гуйн залбирах ёстой. Энэ нь бидний итгэлийн тунхгийн нэгээхэн хэсэг билээ. Ерөнхийлөгчид эсвэл удирдагчдад захирагдах нь тодорхой хууль, бодлогыг эсэргүүцэхэд бидэнд саад болохгүй нь мэдээж. Энэ нь бид үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд соёлч боловсон, энх тайвнаар нөлөө үзүүлэх ёстой гэсэн үг юм. Зөрчилдөөнтэй асуудлуудад бид нэгдмэл саналд хүрэхэд нь бусдад туслахыг эрэлхийлэх хэрэгтэй.

Сүнслэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулийг дагаж мөрдөх бусад үүрэг бий. Бид сүнслэгээр нөлөөлөгдсөн Үндсэн хуулийнхаа зарчмуудыг судалж, өмгөөлөн хамгаалах ёстой. Мөн олон нийтийн үйл ажиллагаанд эдгээр зарчмыг дэмжих ухаалаг, сайн хүмүүсийг эрэлхийлж мөн тэднийг дэмжих ёстой (Сургаал ба Гэрээ 98:10-ыг үзнэ үү). Эдгээр үүргээр дамжуулан бид иргэний үйл хэрэгт нөлөөлөхүйц идэвхтэй, мэдлэгтэй иргэд байж чадна.