2021
Миний сайн мэдээний зарчмууд
2021 оны 5-р сар


“Миний сайн мэдээний зарчмууд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Миний сайн мэдээний зарчмууд (Сургаал ба Гэрээ 42:12)

Хэсгүүд

Зураг
усан онгоц

Сайн мэдээний зарчим бол ёс суртахууны арга хэрэгслийг зөв шударгаар ашиглахад зориулсан, сургаалд суурилсан удирдамж юм. Зарчмууд нь сайн мэдээний өргөн хүрээт үнэнээс урган гардаг бөгөөд биднийг гэрээний зам дээрээ урагшлан явах үед удирдамж, жишгүүдээр хангадаг. …

Сайн мэдээний зарчмуудаас суралцаж, ойлгож мөн тэдгээрийн дагуу амьдрах нь Аврагчид итгэх бидний итгэлийг бэхжүүлж, Түүнд бүхнээ зориулах сэтгэлтэй болгож мөн амьдралд маань маш олон адислал, сүнслэг бэлгийг урин авчирдаг. Зөв шударга байдлын зарчмууд нь мөнх бус амьдралын янз бүрийн нөхцөл байдал, бэрхшээл, шийдвэр, туршлагуудыг туулах үед мөнхийн үнэний эрхэм ойлголтоор хангаж өгснөөр бидэнд хувийн ашиг сонирхол, амин хувиа бодсон хүслээ хойш тавихад тусалдаг. …

Иосеф Смит Либерти шоронд хоригдож байх үедээ Сүмийн гишүүд, удирдагчдад зааварчилгаа болгон захидал бичиж, “шуурганы үед маш том хөлөг онгоц нэн жижигхэн залууртай явснаар салхи хийгээд давалгаатай зохицолдон нэн их ашигтай байдгийг” [Сургаал ба Гэрээ 123:16] сануулжээ.

“Залуур” гэдэг нь завь, хөлөг онгоц зэргийг залахад ашигладаг хүрд буюу хөшүүрэг юм. Мөн “салхи хийгээд давалгаатай зохицолдох” гэдэг нь шуурга үүсэх үед тэнцвэрээ хадгалж, хөмрүүлэхгүйн тулд хөлөг онгоцыг эргүүлэхийг хэлдэг.

Сайн мэдээний зарчмууд нь та бидний хувьд хөлөг онгоцны залууртай адил юм. Зөв зарчмууд бидэнд замаа олж, баттай, тууштай, хөдөлшгүй зогсох боломжийг олгодог бөгөөд тэгснээр бид тэнцвэрээ алдахгүй мөн харанхуй, будилаантай хожмын үеийн хүчит шуурганд автахгүй байлгах болно.