2021
Ертөнцийн өгдгөөс өөрийг
2021 оны 5-р сар


“Ертөнцийн өгдгөөс өөрийг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Ертөнцийн өгдгөөс өөрийг

Хэсгүүд

Зураг
Сайн Хоньчин Есүс Христ

Эцсийн өдрүүдэд харгис хэрцгий байдал, зөрчилдөөн нь хүмүүсийн харилцаанд хамгийн түгээмэл харагдах шинж байх болно.

Ах, эгч нар аа, бид эргэн тойрноосоо дэндүү их зөрчилдөөн, уур бухимдал, бүдүүлэг зан авирыг хардаг. …

… Христийн амилсны энэхүү баяраар хувийн арга замаар амар амгаланг хэвшүүлж, Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын ач ивээл болон эдгээгч гаврыг өөрсдөдөө, гэр бүлдээ мөн эргэн тойронд байгаа хүмүүстээ өгөхийг хичээцгээе.

… Бидэнд судруудад хэлдгээр “тэнгэрийн хүч” хэрэгтэй. Мөн эдгээр хүчийг авах боломжтой болохын тулд бид уг судруудад дурдсанаар “зөв шударга ёсны зарчмуудын” [Сургаал ба Гэрээ 121:36] дагуу амьдрах хэрэгтэй]. …

… Зөв шударга ёсны зарчимд тэсвэр тэвчээр, номхон дөлгөөн зан, чин сэтгэлийн хайр багтдаг. Эдгээр зарчим байхгүй тохиолдолд бид хэрүүл маргаан, дайсагнал дунд амьдрах нь тодорхой байв. …

 … Маргааш Христийн амилсан өдөр бөгөөд энэ нь Есүс Христийн сайн мэдээ болон Түүний Цагаатгалын зөв шударга ёсны зарчмууд хэрүүл маргаан, зөрчил, гутрал, зөрчлийг мөн үхлийг “алгасах” цаг юм. …

Амьд Бурханы Хүү урвалт, шаналал зовлон, зохисгүй авир, харгис хэрцгий байдлыг туулан, бүх хүн төрөлхтний асар их нүглийг үүрч байхдаа, мөнх бус амьдралын урт зам дээрх биднийг хараад, “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” [Иoхан 14:27] хэмээн Тэр хэлсэн. Христийн амилсны баяраа адислалтай, баяр хөөртэй, амар амгалан өнгөрөөх болтугай.