2021
Би ариун сүм харах дуртай
2021 оны 5-р сар


“Би ариун сүм харах дуртай,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Би ариун сүм харах дуртай

Хэсгүүд

Зураг
ариун сүм

Өмнөд Африкийн Дурбаны ариун сүм

Их Эзэний ариун сүм ариун газар гэдгийг би мэднэ. Ариун сүмийн талаар ярих миний өнөөдрийн зорилго бол бидэнд ирэх мөн ариун сүмд орох нэмэлт боломжуудад таны болон миний хүсэл зохистой бөгөөд бэлэн байх байдлыг нэмэгдүүлэх явдал юм. …

Хэрэв та эсвэл би ариун сүмд хангалттай цэвэр бус байхдаа орвол, ариун сүмд хүлээн авч болох Аврагчийн талаарх сүнслэг сургаалыг Ариун Сүнсний хүчээр харах боломжгүй байх болно.

Бид тийм сургаалыг хүлээн авах зохистой байх аваас тэр нь ариун сүмээр дамжуулан бидний амьдралын турш найдвар, баяр баясгалан, өөдрөг үзэл болж өсдөг. Тэр найдвар, баяр баясгалан, өөдрөг үзлийг зөвхөн ариун сүмд гүйцэтгэдэг ёслолуудаар дамжуулан авах боломжтой. Үхлийн дараа хийгээд үүрд мөнхөд үргэлжлэх хайраар дүүрэн гэр бүлийн холболтын баталгааг бид ариун сүмд хүлээн авч чадна. …

… Мөн бидний мөнхийн аз жаргал аль болох олон хамаатан садандаа адилхан мөнхийн аз жаргалыг бэлэглэхээр чадах бүхнээ хийхээс хамаардаг гэдгийг би мэднэ.

Би гэр бүлийнхээ амьд гишүүдийг ариун сүмийн лацдан холбох ёслолыг хүлээн авах, хүндэтгэх зохистой болохыг хүсэхэд урихдаа амжилтад хүрэхтэй адил хүсэл эрмэлзлийг мэдэрдэг. Энэ бол хожмын өдрүүдэд хөшигний хоёр талд Израилыг цуглуулах амлалтын нэг хэсэг билээ.