2021
Амин чухал яриа
2021 оны 5-р сар


“Амин чухал яриа,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Амин чухал яриа

Хэсгүүд

Зураг
Залуу эмэгтэй өөр залуу эмэгтэйг тэвэрч байна

Бид хүүхдүүдээ жам ёсоороо хөрвөгдөг гээд орхиж болохгүй. Тохиолдлоор хөрвөгдөхийг хүлээж суух нь Есүс Христийн сайн мэдээний зарчим биш юм. Зүгээр л байж байгаад Аврагчтай адилхан болох боломжгүй. Хайрлаж, зааж сурган, гэрчлэхийг туйлын зорилгоо болгох нь балчир наснаасаа эхлэн Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд хүүхдүүдэд тусална. Ариун Сүнс хүүхдүүдийн маань Есүс Христийн тухай гэрчлэл, хөрвөлтөд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. …

Сүнсийг урин авчрах амин чухал ярианы буюу гэр бүлээрээ Есүс Христийн сайн мэдээний талаар өрнүүлэх ярианы үнэ цэнийг эргэцүүлэн бодоорой. Бид хүүхдүүдтэйгээ ийм яриа өрнүүлснээр “бат бөх суурь дээр, үүний дээр баривал унах аргагүй суурь болох хад[ан]” [Хиламан 5:12] дээр сууриа тавихад тэдэнд тусалдаг.

Эдгээр амин чухал яриа нь дараах зүйлс рүү хүүхдүүдийг хөтөлнө. Үүнд:

  • Наманчлалын сургаалыг ойлгох

  • Христэд, амьд Бурханы Хүүд итгэлтэй болох

  • Найман нас хүрээд баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах сонголт хийх

  • Тэрчлэн залбирах, “Их Эзэний өмнө цэх шулуун алхахад хөтөлнө” [Сургаал ба Гэрээ 68:28]. …

Сурч боловсрон, өсөж хөгжихийн хэрээр хүүхдүүдийн итгэл үнэмшил соригдоно. Харин тэд зөв зэр зэмсгээр тоноглогдсон байх юм бол хамгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байсан ч тэдний итгэл, эр зориг, өөртөө итгэх итгэл өсөн нэмэгдэх болно.

Алма бидэнд “хүүхдүүдийнхээ оюуныг бэлтгэ” [Алма 39:16] хэмээн заасан. Бид өсөж буй үеийнхнийгээ ирээдүйн итгэлийг хамгаалагч болгож, “[тэдэнд] өөрсдөдөө үйлдэх эрх чөлөөтэй гэдг[ийг нь сануулж]—үүрдийн үхлийн зам, эс бөгөөс мөнх амьдралын замыг сонгох” [2 Нифай 10:23] эрхтэй гэдгийг ойлгоход нь бэлдэж байна. Мөнх амьдралын талаар буруу ташаа ойлгох нь өөрөө буруу зүйл юм гэдгийг хүүхдүүд мэдэх эрхтэй.

Хүүхдүүдтэйгээ өрнүүлэх энгийн боловч амин чухал яриа маань тэдэнд “бүр үхэшгүй байдлын алдар сууд мөнх амьдралыг” хүлээн авахын тулд одооноос “мөнх амьдралын үгсийг эд[лэхэд]” [Мосе 6:59; тодотгол нэмэгдсэн] тусална.