2021
Уур хүрмээр шударга бус байдал
2021 оны 5-р сар


“Уур хүрмээр шударга бус байдал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Уур хүрмээр шударга бус байдал

Хэсгүүд

Зураг
Есүс Христ

Шударга бус байдал нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн бодит байдалтай нийцэхгүй байгаа мэт санагдаж болно. Гэвч Тэр бодит бөгөөд сайхан сэтгэлтэй, бас Өөрийн хүүхэд бүрийг төгс хайрладаг. …

Зарим нэг шударга бус байдлыг тайлбарлах боломжгүй байдаг ч тайлбарлах аргагүй шударга бус байдал уур хүргэдэг. … Мөнх бус амьдрал угаасаа л шударга бус юм.…

… Есүс Христ шударга бус байдлыг ойлгодог төдийгүй шийдвэрлэж өгөх хүчтэй гэдгийг би шаналж байгаа зүрхнийхээ угаас тунхаглая. … Тэр бидний туулж, амсаж байгаа бүхнийг төгс ойлгодог. …

… Мөнх амьдралд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бүх шударга бус явдлыг шийдвэрлэж өгнө. Бид яаж мөн хэзээ гэдгийг ойлгохыг хүсэх нь мэдээж. Тэд яаж үүнийг хийх юм бол? Тэд хэзээ үүнийг хийх юм бол? Миний мэдэж байгаагаар, Тэд хэзээ, яаж гэдгээ илчлээгүй. Гэхдээ тэд илчлэх болно гэдгийг би мэднэ. …

Бид өөрт байгаа хэзээ, яаж гэсэн асуултаа түр хойш тавихыг хичээн, Есүс Христэд … итгэх итгэлээ хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг.

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн зэрэгцээ бид Түүнтэй адилхан болохыг эрэлхийлэх хэрэгтэй. Бусдад энэрэнгүй сэтгэлээр хандаж, шударга бус зүйлтэй тулгарах үедээ бид өөрсдийн нөлөөлж чадах хүрээнд засаж залруулахыг хичээх ёстой. …

Шударга бус байдлаас болж хахир хатуу болж, Бурханд итгэх итгэлээ зэврүүлэх хэрэггүй. Оронд нь Бурханаас тусламж гуйгаарай. Аврагчид талархах талархал, итгэл найдвараа нэмэгдүүл. …

… Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийнхээ хариуд та төсөөлж байснаасаа ч илүү их шагналыг хүртэх болно. Бүх шударга бус байдал, ялангуяа уур хүрмээр шударга бус байдал таны тусын төлөө ажиллах болно.