2021
Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна
2021 оны 5-р сар


“Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна

Хэсгүүд

Зураг
Есүс Христ

Есүс Христэд итгэх итгэл бүх итгэлийн суурь бөгөөд бурханлаг хүчийг хүлээн авах зам болдог. …

Амьдрал дахь сайн сайхан бүх зүйл мөн мөнхийн үр дүнг авчрах аливаа адислал итгэлээс эхэлдэг. Бурханыг амьдралдаа ялуулна гэдэг нь Тэр биднийг удирдахыг хүсдэг гэдэгт итгэхээс эхэлдэг. …

Хайрт ах, эгч нар аа, Христийн амилсны баярын өглөө би та бүгдийг өнөөдрөөс эхлэн итгэлээ өсгөхийг уриалж байна. … Итгэлээр тань дамжуулан Есүс Христ амьдрал дахь уулсаа нүүлгэх чадварыг тань хүчирхэгжүүлнэ.

Таны уулс ганцаардал, эргэлзээ, өвчин болон бусад хувийн асуудал байж болно. Та нарын уул хоорондоо адилгүй ч хүн нэг бүрийн асуудлуудын хариулт итгэлийг тань нэмэгдүүлэх болно. …

… Энэхүү итгэл найдварыг хөгжүүлэхэд туслах таван зөвлөмжийг би та нарт санал болгоё.

Нэгдүгээрт, судал. …

Хоёрдугаарт, Есүс Христэд итгэхийг сонго. …

Гуравдугаарт, итгэлээр үйлд. …

Дөрөвдүгээрт, зохистой байж, ариун нандин ёслолуудад оролц. …

Тавдугаарт, Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж гуй. …

Есүс Христэд итгэх итгэл бол бидний энэ амьдрал дээр авч болох хамгийн агуу хүч юм. Итгэдэг тэдэнд бүх юм боломжтой [Марк 9:23-ыг үзнэ үү].

Өсөн нэмэгдэж буй Түүнд итгэх итгэл тань уулсыг нүүлгэх болно. Дэлхийг чимдэг хад чулуун уулс биш, харин амьдралын тань зовлонгийн уулсыг нүүлгэх болно. Таны цэцэглэн хөгжих итгэл сорилтуудыг тань хэзээ ч харж байгаагүй өсөлт болон боломж болгох болно.

Христийн амилсны баярын энэ ням гарагт би та бүхэндээ хандан, хайр талархлаар дүүрэн сэтгэлээр Есүс Христ амилсан хэмээн тунхаглая. Есүс Сүмээ удирдахын тулд амилсан. Тэр газар бүрд амьдардаг Бурханы бүх хүүхдийг адислахаар амилсан. Түүнд итгэх итгэлээр бид амьдралынхаа уулсыг нүүлгэж чадна.