2021
Христэд найдах нь
2021 оны 5-р сар


“Христэд найдах нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Христэд найдах нь

Хэсгүүд

Зураг
Уулын аманд залбирч буй өсвөр үеийнхэн

Ах, эгч нар аа, Христийн амилсны энэхүү баяраар бид өөрсдийн Их Эзэн, Аврагч Есүс Христийн алдар суут Амилалтад төвлөрдөг. “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн” [Матай 11:28–30] хэмээх Түүний найрсаг урилгыг бид санацгаадаг.

Над руу ир хэмээх Аврагчийн бүх хүнд хандан өгсөн урилга Түүн рүү ирэхэд төдийгүй Түүний Сүмийн нэгээхэн хэсэг болоход урьдаг юм. …

Бурхан бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг гэдгийг мэдээсэй хэмээн Есүс биднээс хүсдэг.

Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладгийг мэдэх нь өөрийнхөө хэн болохыг мөн Түүний мөнхийн агуу гэр бүлийн нэгэн хэсэг гэдгээ мэдэхэд бидэнд тусална. …

… Амьдралд тулгарах сорилтоос үл хамааран бид найдвар тээж, аливаа зүйлийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэхийн тулд Их Эзэнд хандсанаар Христийн амилсан анхны баярын өглөө шиг шинэ, гайхамшигт боломж, шинэ бодит байдал, шинэ амьдралд Христ дотор сэрж чадна. …

Би Христэд найдах найдварыг хий мөрөөдөл биш, харин биеллээ олох хүлээлт талаас нь ярьж байна. Ийм найдвар нь зовлон бэрхшээлийг даван туулж, сүнслэг хүч чадал, уян хатан байдлаа хөгжүүлэн, Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг бөгөөд бид Түүний гэр бүлийн нэгэн хэсэг болох хүүхдүүд гэдгээ мэдэхэд юу юунаас илүү хэрэгтэй. …

Та Бурханы буюу Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхэд гэдгээ хэзээ ч бүү мартаарай. Тэрээр танд хайртай. Сүм таныг ирээсэй гэж хүсдэг. Та Сүмд хэрэгтэй. Тийм ээ, та бидэнд хэрэгтэй! Бидэнд таны дуу хоолой, авьяас, чадвар, сайн сайхан чанар, зөв шударга байдал хэрэгтэй.