2021
Бурханы хүүхдийн хувийн аялал
2021 оны 5-р сар


“Бурханы хүүхдийн хувийн аялал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Бурханы хүүхдийн хувийн аялал

Хэсгүүд

Зураг
нялх хүүхэд

Дэлхийд ирж байгаа хүн бүр Бурханы онцгой хүү, охин юм. Бидний хувийн аялал эхийн хэвлийгээс мэндэлснээр эхэлдэггүй. Төрөхийнхөө өмнө бид “сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн ав[сан]” [Сургаал ба Гэрээ 138:56] бэлтгэх дэлхийд хамтдаа байсан. …

Бид Бурханы гэрээт хүүхдүүдийн хувьд мөнх бус дэлхийн өмнөх оршихуйгаас ирж байгаа сүнснүүдийг халуун дулаан угтан авч, хайрлаж, хүндлэн дээдэлж, өсгөн бойжуулж, нандигнан хамгаалдаг. …

… Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “… Үр хөндөлт бол бусармаг … хэрэг бөгөөд дэлхий даяар хурдацтай газар авч байна” хэмээн хэлсэн.

… Хүний амь ямар эрхэм нандин болох тухай чин сэтгэлийнхээ үгийг нийгмийн хүрээнд шийдвэр гаргадаг хүмүүстэй хуваалцъя. Тэд бидний итгэл үнэмшлийг бүрэн ойлгохгүй байж болох ч бид яагаад эдгээр шийдвэрийг хувийн амьдралдаа хүсэн хүлээдэг зүйлүүдээсээ дээгүүр тавьдгийг илүү бүрэн дүүрэн ойлгоосой гэж залбирдаг. …

Бурханы хүүхдийн хувьд хийсэн таны хувийн аялал дэлхий дээр мэндэлж, анх амьсгалахад чинь эхлээгүй бөгөөд мөнх бус амьдралынхаа хамгийн сүүлчийн амьсгалаа хураахад ч дуусахгүй гэдгийг би гэрчилж байна.

Бурханы сүнсэн хүүхэд бүр энэ дэлхийд өөр өөрийн мөрийг гаргахаар ирдэг гэдгийг бид үргэлж санах болтугай. Бид тэднийг халуун дотно угтан авч, нандигнан хамгаалж, үргэлж хайрлах болтугай. Эрхэм нандин энэ хүүхдүүдийг Аврагчийн нэрээр хүлээн авч, мөнхийн аялалдаа гарахад нь туслах юм бол Их Эзэн таныг адисалж, Өөрийн хайр, хишгийг таны дээрээс цутгах болно гэдгийг би амлаж байна.