2021
Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс
2021 оны 5-р сар


“Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Санваарын хуралдаан

Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс

Хэсгүүд

Зураг
тэнгэр

Хамгийн сүүлд Ерөнхий чуулганы Санваарын хуралдаан 2019 оны 4-р сард болсон. Өнгөрсөн хоёр жилийн турш маш их зүйл тохиолдлоо! …

… Гэхдээ бид бүгдээрээ сурсан гэж найдаж байгаа хэзээ ч үл мартах дөрвөн сургамжийг би яримаар байна.

Нэг дэх сургамж: Гэр орон бол итгэл, шүтлэг бишрэлийн гол төв …

… Цуглаанд тавьсан одоогийн хязгаарлалт эцэстээ дуусна. Гэсэн хэдий ч гэр орноо итгэлийн чухал газар болгох таны амлалт хэзээ ч дуусах ёсгүй. …

Хоёр дахь сургамж: Бид бие биедээ хэрэгтэй

… Бид ганцаараа хийхээс илүү ихийг хамтдаа хийж чадна. Хэрэв Бурханы хүүхдүүд нэг нэгнээсээ тусгаарлагдсан хэвээр байвал Түүний аз жаргалын төлөвлөгөө хэрэгжихгүй. …

Хэрэв та ганцаардаж байгаа хэн нэгнийг мэдэж байвал, өөрөө ганцаардаж байсан ч гэсэн туслаарай! …

Гурав дахь сургамж: Танай санваарын чуулга зүгээр нэг хичээлээс илүү их ач холбогдолтой

… Хичээл бол чуулгын хийх ёстой болон хийж чадах зүйлийн өчүүхэн хэсэг нь юм.

… Чуулгууд хөшигний хоёр талд Израилын цугларалтыг хурдасгах онцгой үүрэгтэй.

Дөрөв дэх сургамж: Бид нам гүм байхдаа Есүс Христийг илүү сайн сонсдог

… Дэлхий дээрх үймээн самуун улам бүр нэмэгдсээр байх болно. Харин эсрэгээрээ, Их Эзэний дуу хоолой “агуу их хөл үймээний нүргээнт чимээ бус, гэвч … энэ [нь] шивнээн [мэт] төгс зөөлөн тайван дуу хоолой байж, мөн энэ нь сэтгэлийн угт хүртэл [нэвтэрдэг]” [Хиламан 5:30]. Энэ нам гүм дуу хоолойг сонсохын тулд та бас нам гүм байх хэрэгтэй! …

Хайрт ах нар аа, Их Эзэн биднийг энэхүү цар тахлын үеэрх туршлагаасаа олон зүйлийг сурч мэдээсэй хэмээн хүсэж байгаа. Би зөвхөн дөрвийг л дурдлаа. Би та бүхнийг сурч мэдсэн зүйлээ жагсаан бичиж, анхааралтай бодож, тэдгээрийг хайртай хүмүүстэйгээ хуваалцахад урьж байна.