2021
Зүрх сэтгэлээ нэгтгэ
2021 оны 5-р сар


“Зүрх сэтгэлээ нэгтгэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Хуралдаан

Зүрх сэтгэлээ нэгтгэ

Хэсгүүд

Зураг
ухаалаг утасны дэлгэц

“Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ?” гэж асуухад Аврагч “чи Бурхан Эзэнээ өөрийн бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Тэгээд чи хөршөө өөрийн адил хайрла” [Матай 22:36–39] хэмээн хариулсан. Аврагчийн хариулт бидний тэнгэрлэг үүргийг бататгадаг. Эртний бошиглогч “өөр хооронд зөрчилдөөн байх ёсгүй, харин нэг итгэл мөн нэг баптисмтай байж, зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэн … урагш харах ёстой” [Мозая 18:21, тодотгол нэмэгдсэн] хэмээн зарлиглажээ. …

Одоо залуу эрэгтэй, эмэгтэйчүүддээ хандан ярья. Та нар өсөж том болохын хэрээр, бусдыг шоолж тохуурхах нь та нарыг маш аюултай зүйл рүү хөтөлж болох юм. Сэтгэл түгших, сэтгэл гутрах болон үүнээс ч муу зүйлс бусдыг дээрэлхэж доромжилсноос болж үүсдэг. …

Дайсан үүнийг та нарын үеийнхнийг хорлохын тулд ашиглаж байгаа нь гарцаагүй. Энэ нь таны цахим орон зай, амьдарч буй газар, сургууль, чуулга, ангиудад байх ёсгүй. Эдгээр газрыг илүү эелдэг, аюулгүй орчин байлгахын тулд чадах бүхнээ хийгээрэй. …

… Та нар цахимаар ч гэсэн өөрсдийгөө эелдэг, санаа тавьдаг, энэрэнгүй байдлаар авч явах юм бол бусдын унжсан гарыг өргөж, зүрх сэтгэлийг эдгээх болно гэдгийг амлаж байна. …

Хүн нэг бүр хэдэн настай байхаасаа үл хамааран аль болох хамгийн сайнаараа байхыг хичээцгээе.

Та хайр, хүндлэл, сайхан сэтгэлээр бусдад хандахыг хичээсэн ч бусдын буруу сонголт танд сөргөөр нөлөөлж, таныг гомдоож магадгүй гэдэгт эргэлзэх юмгүй. Тийм бол бид юу хийж болох вэ? Бид “дайснуудаа хайрла, та нарыг үзэн ядагчдад сайныг үйлд” [Лук 6:27–28] хэмээх Их Эзэний зөвлөгөөг дагадаг.

Шүүмжлэл, сөрөг байдал, тэр ч байтугай хорон санаатны үйлдлийн улмаас бидэнд саад бэрхшээл, зовлон зүдүүр тохиолдвол бид Христэд найдах сонголтыг хийж болно. Энэ найдвар бол Түүний “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” [Сургаал ба Гэрээ 78:18] мөн Тэрээр зовлонгуудыг чинь чиний өсөлт хөгжлийн тул ариулан адислах болно [2 Нифай 2:2-ыг үзнэ үү] гэсэн урилга, амлалтаас ирдэг.