2021
Бурхан бидний дунд
2021 оны 5-р сар


“Бурхан бидний дунд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Бурхан бидний дунд

Хэсгүүд

Зураг
Есүс Христ

Бид өчүүхэн, орхигдсон, мартагдсан мэт санагдах үедээ Бурхан биднийг мартаагүй, харин Тэр бүх хүүхдэдээ “Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид” [Ром 8:17] болох төсөөлшгүй зүйлийг санал болгодог гэсэн баталгааг олж авахад суралцдаг. …

Есүс Христийн ачаар, алдаа дутагдал маань биднийг тодорхойлох ёсгүй. Харин энэ нь биднийг цэвэршүүлж чадна. …

Хэрэв бид наманчлах юм бол алдаанууд маань бидний боломжийг авч одохгүй. Харин бидний өсөлт хөгжлийн нэг хэсэг юм. …

Есүс өнөөдөр бидний дунд байсан бол юу зааж, юу хийх байсан бол гэж би үргэлж боддог. …

Аврагч үргэлж хувиршгүй үнэнийг заадаг. Тэдгээр нь бүх насны, ямар ч нөхцөл байдалд байгаа хүмүүст хамааралтай.

Түүний захиас бол Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ орхиогүй гэсэн гэрчлэл буюу найдвар, холбоо хамаарлын захиас байсан бөгөөд одоо ч хэвээрээ.

Бурхан бидний дунд байдаг! …

Бид Есүс Христийг даган, шавь байх замаар алхахыг шат шатаар эрэлхийлэх аваас бүрэн дүүрэн баяр баяслыг хүлээн авах төсөөлшгүй бэлгийг авах өдөр ирэх болно. …

Христийн амилсны баярын энэ баярт цаг үед би та бүхнийгээ хайрлаж мөн адисалж байна. Та нөхцөл байдал, сорилт бэрхшээл, зовлон зүдүүр, алдаа дутагдал зэргээс үл хамааран бидний Аврагч Гэтэлгэгчид зүрх сэтгэлээ нээх юм бол Түүнийг амьд гэдгийг, танд хайртай гэдгийг мөн Түүний ачаар хэзээ ч ганцаардахгүй гэдгээ мэдэж авч чадна.

Бурхан бидний дунд байдаг.