2021
Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?
2021 оны 5-р сар


“Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Санваарын хуралдаан

Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?

Хэсгүүд

Зураг
Христийн хоосон булш

Есүс Христ бид бүгдийн төлөө юу хийсэн бэ? Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөнд тоймлосон хувь заяанд хүрэхийн тулд Тэр бидний мөнх бус амьдралын аялалд шаардагдах бүх зүйлийг гүйцэлдүүлсэн. Би уг төлөвлөгөөний дөрвөн чухал онцлогийн талаар ярих болно. …

Амилалт бидэнд болон бидний хайртай хүн болгонд тохиолддог мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадал, ойлголтыг бидэнд өгдөг юм. Энэ нь төрөхдөө юм уу мөнх бус амьдралынхаа явцад олж авдаг бие махбод, оюун санаа эсвэл сэтгэл санааны дутмаг байдал зэргийг шинээр харж ойлгоход тусалдаг. Энэ нь бидэнд уй гашуу, бүтэлгүйтэл, цөхрөлийг давах хүч чадал өгдөг.

Түүнчлэн Амилалт бидэнд мөнх бус амьдралынхаа турш Бурханы зарлигуудыг дагахад хүчирхэг түлхэц болж өгдөг. …

Бидний Аврагч болон Гэтэлгэгч нүглээ наманчилдаг мөнх бус хүмүүсийн үйлдсэн нүглийн төлөө Өөрийгөө золиослохдоо төсөөлшгүй зовлонг туулжээ. Энэхүү цагаатгагч золиосоор сайн сайхны оргил болох өө сэвгүй цэвэр хургыг хилэнцийн дээд хэмжүүр болох бүх дэлхийн нүглийн төлөө өргөл болгосон юм. …

 … Есүс авралын төлөвлөгөөг бидэнд заасан. Энэ төлөвлөгөөнд Бүтээлт, амьдралын зорилго, эсрэг зүйлсийн зайлшгүй хэрэгцээ, сонгох эрхийн бэлэг зэрэг нь багтдаг. Тэрээр мөн бидний дагах ёстой зарлиг, гэрээнүүдийг болон биднийг Тэнгэрлэг эцэг эхэд эргэн аваачихад шаардагдах ёслолуудыг заасан. …

Аврагч маань бидний уруу таталт, тэмцэл, зүрхний шаналал, зовлонг мэддэг бөгөөд мэдэрдэг. Учир нь Тэр энэ бүгдийг Цагаатгалынхаа үеэр туулсан билээ. … Мөнх бус байдлаас улбаатай зүйл бүрийн доройтолтой тулгарсан хүмүүс бидний Аврагч бас ийм өвдөлт зовиурыг мэдэрсэн бөгөөд Цагаатгалаараа дамжуулан үүнийг даван туулах хүч чадлыг бид бүгдэд өгдөг гэдгийг санах хэрэгтэй.