2023
Гэр бүлүүд ба Дэлхийн гэрэл
2023 оны 1-р сар


“Гэр бүлүүд ба Дэлхийн гэрэл,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Эцэг эхчүүдэд зориулав

Гэр бүлүүд ба Дэлхийн гэрэл

Зураг
Хамтдаа цуглараад инээлдэж буй гэр бүл

Хүндэт эцэг эхчүүд ээ,

Гэр бүл бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөний амин чухал хэсэг юм. Энэ сарын дугаарын нийтлэлүүд нь гэр бүл дотроо илүү сайн ойлголцож, гэр бүлийн харилцаан дахь асуудлуудаа зохицуулахад тань тусална. Та бас энэ дугаарыг хүүхдүүдэд Шинэ Гэрээний зарим чухал хичээлийг заах тусламж болгон ашиглаж болно.

Сайн мэдээний ярилцлага

Есүс Христ бол бидний жинхэнэ Гэрэл мөн

4-р хуудсан дээрх ерөнхийлөгч Баллардын нийтлэлээс Есүс Христийн Дэлхийн гэрэл болдог үүргийнх нь тухай зарим сургаалыг гэрийнхэнтэйгээ хуваалцана уу. Гэр бүлээрээ гэртээ буй гэрлийн эх сурвалжуудын жагсаалт гаргаж, гэрлийг бидэнд өөрөөр яаж өгдгийг ярилцаарай. Есүс Христ сүнслэг гэрлийн хамгийн агуу эх сурвалжийн хувьд бидэнд ямар арга замуудаар тусалдаг вэ?

Гэр бүлийн нээлттэй харилцаа

Амьдралын сорилт бэрхшээлд сүнслэгээр бэлтгэгдэх нь чухал юм. 12-р хуудсан дээрх хүүхдүүдтэйгээ хэрхэн чухал, үр дүнтэй яриа өрнүүлж болох талаар сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөхийн өгсөн зөвлөгөөг уншаарай. Эдгээр бодол, зөвлөмжөөс алийг нь та гэр бүлдээ хэрэгжүүлэх боломжтой байна вэ?

Үгэнд зориулан зүрх сэтгэлээ бэлтгэх

38-р хуудсан дээрх Камарго ахын тариачны сургаалт зүйрлэлийн тухай бичсэн нийтлэлийг уншина уу. Гэрийнхэнтэйгээ сургаалт зүйрлэл дээрх янз бүрийн хөрснүүд юуг бэлгэдэж байгааг ярилц. Бага насны хүүхдүүд сургаалт зүйрлэлтэй холбоотой зүйлсийг зурж, эдгээрийн тухай ярилцаж болох ба том хүүхдүүд Марк 4:3–20 дээрх сургаалт зүйрлэлийг уншаад, өөрсдийн бодлыг хуваалцах юм уу асуулт тавьж болох юм.

Ирээд, Намайг дага Гэр бүлээрээ хөгжилдөх

Бурханы тусламжтай хэцүү зүйлсийг хийх

Шинэ Гэрээний Мариа болон түүний садан Елизабет нар шиг (Лук 1:5–55-ыг үзнэ үү) заримдаа биднээс хэцүү зүйлсийг хийхийг хүсэх ба бид чадах эсэхдээ эргэлзэж болох юм.

  1. Өрөөний нэг буланд хувин юм уу хайрцаг гэх мэт хоосон сав байрлуулаад,

  2. гэр бүлийн гишүүн бүрд нэг нэг өд өг.

  3. Гэр бүлийн гишүүн бүрийг сав тавьсан булангийн эсрэг талын булангаас эхлэн өрөөг хөндлөн туулахдаа уг өдийг агаарт үлээн, саванд оруулах гэж хичээхэд урь.

  4. Үүнийг улам хүндрүүлэхийн тулд 30-хан секундийн хугацаа өгөөд, өдийг агаарт үлээлгэхийн тулд соруул ашигла. Үйл ажиллагааг гүйцээх ямар ч боломжгүй болтол, оноосон цагаа улам багасга.

Ярилцлага: Энэ амьдралд зарим асуудал шийдэгдэхгүй байж болно гэдгийг санан, “хүмүүст боломжгүй зүйлс Бурханд боломжтой” (Лук 18:27) гэсэн гэрчлэлийг тань хүчтэй болгосон туршлагаа хуваалцаарай. Та амьдралдаа боломжгүй мэт санагдах зүйлсийг биелүүлэхийн тулд өдөр бүр ямар жижиг алхмуудыг гүйцэтгэж чадах вэ?