2023
Христийн номлол ба тохинуулал юу байсан бэ?
2023 оны 1-р сар


“Христийн номлол ба тохинуулал юу байсан бэ?” Лиахона, 2023 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

Лук 1

Христийн номлол ба тохинуулал юу байсан бэ?

Зураг
Есүс зааж байгаа нь

Уулан дээрх номлол, Жэймс Тиссот © Brooklyn Museum of Art / Bridgeman Images

Есүс Христ дэлхийд ирж, бидний Аврагч болохоор мөнх бус байдлын өмнөх оршихуйд гэрээлсэн (Мосе 4:2; Абрахам 3:27-г үзнэ үү). Тэр бидний Аврагчийн хувьд Өөрийн номлол, тохинууллыг хоёуланг нь гүйцэтгэсэн юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Их Эзэний мөнх бус амьдралын зорилго бол Цагаатгалыг гүйцэлдүүлэх байсан бөгөөд мөнх амьдралыг хүртэхүйц зохистой хүн бүрд үүнийг нь боломжтой болгох явдал байв. Түүний гайхамшиг, сургаал, хайр, ёслолуудад хэр анхаарал хандуулж байсан, хэрхэн залбирахыг заасан зэрэг Түүний үйлдсэн бусад бүх зүйл нь Түүний тохинуулал байсан”1 хэмээн тайлбарласан.

Христийн номлол, тохинууллын шинж байдлыг судрууд дээр олон газарт тайлбарласан байдаг. Түүний эх Мариагийн тайлбарыг Лук 1:46–55 дээрээс харна уу. Хүлцэнгүй байдлын үлгэр жишээ болсон Ханна 1 Самуел 2:1–10 дээр Их Эзэний тохинууллын тухай адил төстэй залбирлыг хэлсэн.

Ирээд, Намайг дага гарын авлагад санал болгосноор та эдгээрийг Матай 5:3–122 дээрх Есүсийн ерөөлүүдтэй адилтгаж болно.

Эдгээр сударт дүрсэлсэн Христийн тохинууллын зарим шинж байдлыг жагсаа. Нэгийг жишээ болгож оруулав.