2023
Шинэ Зеланд, Оклэнд
2023 оны 1-р сар


“Шинэ Зеланд, Оклэнд,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Сүм энд бий

Шинэ Зеланд, Оклэнд

Зураг
Шинэ Зеландыг дугуйлсан дэлхийн газрын зураг
Зураг
Шинэ Зеланд, Оклэндын харагдах байдал

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Оклэнд бол тус улсын хамгийн олон хүн амтай хот юм. Шинэ Зеланд дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны хөрвөгч 1854 онд баптисм хүртсэн. Өнөөдөр Шинэ Зеландад Сүм:

  • 116 900 гишүүн (ойролцоогоор)

  • 30 гадас, 229 тойрог, салбар; 3 номлол

  • Хамилтонд засварын ажил явагдаж буй 1 ариун сүм, Оклэндад шинээр баригдаж буй нэг ариун сүм бий.

Зураг
Гадаа алхаж буй гэр бүл

Бүх зүйл гэрчилдэг

Фабиан, Адриэнн Кэхоэ хоёрт болон тэдний охинд Маромакү Валли дахь фермийн амьдрал нь таалагддаг. “Бид энэ нутгийн буянд талархаж явдаг бөгөөд энэ бүхэн хайрт Бүтээгчийг маань гэрчилдэг” гэж Адриэнн хэлэв.

Шинэ Зеланд дахь Сүмийн талаар дэлгэрэнгүй

Зураг
Ээж, охин хоёр

Шинэ Зеландад ээж, охин хоёр сэтгэл хөдлөм мөчийг хамтдаа өнгөрүүлж байна.

Зураг
Ширээ тойрон сууж буй гэр бүл

Аав, хүү хоёр долоо хоногийн турш Ирээд, Намайг дага гарын авлагын хичээлдээ гэр бүлийнхэнтэйгээ оролцов.

Зураг
Шинэ Зеландын Хамилтон ариун сүм

Сэргээн засварлагдаж байгаа Шинэ Зеландын Хамилтон ариун сүм 1958 онд онцгойлон адислагдсан. Оклэндад өөр нэг ариун сүм баригдаж байна.

Зураг
Сэтгүүл үзэж буй хүүхдүүд

Шинэ Зеландын хүүхдүүд дэлхий даяарх хүүхдүүдтэй адил Найз сэтгүүлийг унших дуртай.

Зураг
Гэр бүл ба хоньд

Эцэг эх нь хүүхдүүддээ хонио хэрхэн тэжээхийг зааж өгч байна. Шинэ Зеландад одоогоор нэг хүн тутамд 5 орчим хонь оногдож байгаа нь 1982 онд нэг хүнд 22 хонь оногдож байснаас буурсан үзүүлэлт юм.

Зураг
Залуу эрэгтэйчүүд

Аароны санваартнууд чуулгынхаа цуглаан дээр сайн мэдээнээс хамтдаа суралцдаг.

Зураг
Эрэгтэйчүүд далайн эрэг дээр рагби тоглож байгаа нь

Рагби болон далайн эргийн наран шарлагын газар Шинэ Зеландад түгээмэл байдаг.