2023
Баптисм хэрхэн дуулгавартай байдлыг харуулдаг вэ?
2023 оны 1-р сар


“Баптисм хэрхэн дуулгавартай байдлыг харуулдаг вэ?,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

Maтай 3; Марк 1; Лук 3

Баптисм хэрхэн дуулгавартай байдлыг харуулдаг вэ?

“Би Өөрийнхөө хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг” (Иохан 5:30) хэмээн тунхагласан Аврагч маань Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байгаагаа харуулсан төгс жишээ юм.

Аврагч Тэнгэрлэг Эцэгийг ягштал дуулгавартай дагадгаа харуулахаар баптисм хүртсэн. Үүнтэй адил, бид баптисм хүртэж дуулгавартай байдлаа харуулах үедээ Есүс Христийн бүхнээ зориулсан, дуулгавартай шавь байх гэрээнд Бурхантай ордог. (2 Нифай 31:5–13-ыг үзнэ үү.)

Зураг
Иохан Есүст баптисм хүртээсэн нь

Аврагчийн дуулгавартай байдлын нэг жишээ бол Түүний баптисм хүртсэн түүх юм.

“Тэгээд Иоханаар баптисм хүртэхийн тулд Галилаас Иорданд байгаа түүн дээр Есүс очив.

Харин Иохан —Би Танаар баптисм хүртэх учиртай атал Та над дээр ирэх нь энэ үү? гээд Түүнийг болиулахыг оролдтол

Есүс хариуд нь —Одоо ёсоор нь болго. Ингэснээрээ аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх нь бидэнд зохицож байна гэж хэлэв” (Матай 3:13–15).

Иохан Есүст баптисм хүртээж байгаа нь, Харри Андэрсэн