2023
Бид Дэлхийн Гэрлээр хэрхэн адислагддаг вэ?
2023 оны 1-р сар


“Бид Дэлхийн Гэрлээр хэрхэн адислагддаг вэ?,” Лиахона, 2023 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

Иохан 1

Бид Дэлхийн Гэрлээр хэрхэн адислагддаг вэ?

Зураг
Есүс Хоёр дахь ирэлтийн үед

Хоёр дахь ирэлт, Грант Ромни Клосон нь Харри Андэрсоны анхны зургаас сэдэвлэв

Иохан “ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ Гэрэл” (Иохан 1:7, 9) болох “мөнөөх гэрлийг гэрчлэх”-ээр ирсэн билээ. “Гэрэл нь … Бурханы дэргэдээс урагш гардаг [бөгөөд] бүх зүйлд амьдралыг өгдөг” (Сургаал ба Гэрээ 88:12–13).

Гэрэл биднийг хэрхэн адисалдаг вэ? Алма 19:6; 36:20; Сургаал ба гэрээ 88:67-г үзнэ үү.

Гэрэл юутай холбоотой вэ? Сургаал ба Гэрээ 84:45-ыг үзнэ үү.

Бид гэрлээ хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Сургаал ба Гэрээ 93:28-ыг үзнэ үү.

Дэлхийн Гэрэл гэж хэн бэ? Иохан 8:12; 3 Нифай 18:16, 24-ийг үзнэ үү.

Ерөнхийлөгч Лоренза Снөү (1814–1901) “Хүн төрөлхтний гэр бүлийг гэрэлтүүлдэг сүнс Бүхнийг Чадагч нэгний оршихуйгаас гарч, бүх сансар огторгуйд түгж, бүх зүйлийн гэрэл болон амьдрал болдог ба үнэнч шударга хүн бүр өөрийн ариун журам, үнэнч шударга байдал, үнэнийг мэдэж, бусад хүндээ сайн сайхныг үйлдэх хүслийнхээ дагуу үүнийг эзэмшдэг юм” (The Teachings of Lorenzo Snow, ed. Clyde J. Williams [1996], 107) хэмээн заасан.