2023
Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах нь
2023 оны 5-р сар


Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах нь

Ах эгч нар аа, би Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлахаар танилцуулах болно.

Та бүхэн хаа байгаа газраасаа гараа өргөн, дэмжиж буйгаа илэрхийлнэ үү. Аль нэгэн саналыг дэмжихээс татгалзаж байвал бид таныг гадасны ерөнхийлөгчтэйгөө холбогдохыг хүсэж байна.

Рассэлл Марион Нэлсоныг бошиглогч, үзмэрч, илчлэгч мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр; Даллин Харрис Өүксийг Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр; Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.

Даллин Х.Өүксийг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр, М.Рассэлл Баллардыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн адил гараа өргөж болно.

Бид M.Рассэлл Баллард, Жэффри Р.Холланд, Дийтр Ф.Угдорф, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн, Роналд А.Расбанд, Гари Э.Стивэнсон, Дэйл Г.Рэнланд, Гэррит В.Гонг, Үлиссэс Соарэс нарыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдээр дэмжин батлах саналыг оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.

Бид Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.

Дараах ерөнхий эрх мэдэлтнүүд дуудлагаасаа чөлөөлөгдөн, чөлөөндөө гарах бөгөөд 2023 оны 8-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. Үүнд: Ахлагч Бэнжамин Дэ Хоёс, Хуан А.Юсэда, Казухико Ямашита

Дэлхий даяар он удаан жил итгэлтэй үйлчилснийх нь төлөө эдгээр ахад болон тэдний эхнэр, гэр бүлийнхэнд талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө үү.

Дараах Бүсийн далуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна: Ж.Кимо Эсплин, Алан Т.Филлипс.

Бидэнтэй хамт тэдний гарамгай сайн үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Бид түүнчлэн энэ жил үйлчлэлээ гүйцэтгэж дуусгах Бүсийн бусад далуудад талархлаа илэрхийлж байна. Тэдний нэр Сүмийн вэбсайт дээр нийтлэгдэх болно.

Эдгээр ахын өгөөмөр үйлчлэлд бидэнтэй хамт талархаж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Бид одоо Ахмад С.Корбитт болон Брэдли Рэй Вилкокс ах нарыг Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэг болон хоёрдугаар зөвлөхөөс чөлөөлж байна.

Энэ ах нарын үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө үү.

2023 оны 8-р сарын 1-нээс эхлэн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийг чөлөөлж байна. Үүнд: Бонни Х.Кордон эгчийг ерөнхийлөгчөөс, Мишэлл Д.Крэйг эгчийг нэгдүгээр зөвлөхөөс, Рэбэкка Л.Крэйвэн эгчийг хоёрдугаар зөвлөхөөс тус тус чөлөөлж байна.

Бидэнтэй хамт эдгээр эгчийн гайхамшигт үйлчлэлд талархлаа илэрхийлэхийг хүсэж буй хүмүүс гараа өргөнө үү.

Бид дараах ах нарыг Ерөнхий эрх мэдэлтэн далаар дэмжин баталж байна. Үүнд: Ахмад С.Корбитт, Робэрт М.Дэйнс, Ж.Кимо Эсплин, Кристоф Г.Гирауд-Карриэр болон Алан Т.Филлипс.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.

3-р сарын 30-ны пүрэв гарагт болсон Ерөнхий чуулганы удирдагчдын хуралдааны үеэр бид бүсийн 61 шинэ далыг дэмжин баталсан бөгөөд Сүмийн вэбсайт дээр зарласныг онцолж байна.

Би та бүхнээс эдгээр ахыг шинэ үүрэг даалгаварт нь дэмжин батлахад урьж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.

Бид дараах эгч нарыг Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд дуудаж байгаа ба 2023 оны 8-р сарын 1-нээс хүчин төгөлдөр болно. Үүнд: Эмили Бэлл Фрийман эгчийг Ерөнхийлөгчөөр, Тамара Вүүд Руниа эгчийг нэгдүгээр зөвлөхөөр, Андриа Мүноз Спаннаус эгчийг хоёрдугаар зөвлөхөөр тус тус дуудаж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.

Бид одоо дараах ах нарыг Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхүүдээр дуудаж байна. Үүнд: Брадли Рэй Вилкокс ахыг нэгдүгээр зөвлөхөөр, Майкл Т.Нэлсон ахыг хоёрдугаар зөвлөхөөр тус тус дуудаж байна.

Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.

Бид бусад ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг хэвээр нь батлах саналыг оруулж байна.

Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.

Ах эгч нар аа, Сүмийн удирдагчдадаа тууштай итгэн, тэдний төлөө залбирч байдагт тань талархаж байна.

Бүсийн далын дуудлагад орсон өөрчлөлт

Ерөнхий чуулганы нэг хэсэг болох удирдагчдын хуралдааны үеэр Бүсийн далын дараах гишүүдийг дэмжин батлав.

Исаяас Алкала, Жон Д.Амос, Жонни О.Баддү, Виктор О.Басси, Адриан Бэттриж, А.Каулл Бэзэрра, Карлос Г.Кантэро, Эмэрсон Б.Карнавэйл, Орландо А.Кастанос, Бан Hүок Энг, Хатч Ю.Фэйл, Фэрнандо Р.Гарсиа, Томас Гарсиа, С.Алан Гаулдин, Аарон Т.Халл, Дарвин В.Халворсон, Жэд Ж Хэнкок, Хэнри Хэррэра, Ндаланба Ллунга, Самуэл М.Т.Койвисто, Карлос Ж.Лантигуй, Эсау Лара, Стивэн Ж.Ларсон, Табо Лэбэтоа, Г.Кэннэт Лий, Израйл Марин, Вэйн Э.Маурэр, Лий Г.Макканн II, Робэрт Мэндэнхалл, Адриан Мэндэз, Сияабонга Мэкиза, Хавиэр Ф.Монэстэл, Томас Б.Морган, Жарэд В.Ормсби, З.Рүди Палхуа, Артуро, Д.Палмиэри, Кэннэт Памбу, Хиүго О.Панамэно, Кэвин Ж.Паркс, Паул Пикард, Дэвид Ж.Пикэтт, Мартин Пилка, Иринү Э.Прадо, Кристофэр Р.Прайс, Мигүэл Рибэро, Жэймс Н.Робинсон, Эдвард Б.Рөүв, Робэрт Шварц, Грэгори А.Скотт, Доминик Р.Сэнэкал, Кофи Г.Сосү, Майкл Б.Стронг, Нитиа Кумар Сундэрраж, Томас А.Томас, Алэхандро Х.Трэвино, Нэфи М.Трухилло, Кимарок Г.Удэйки, Фэрнандо Валдэс, Хэлтон С.Вэки, Брэнт Б.Вард, Томасито С.Запанта.

Дараах бүсийн далын гишүүдийг 2023 оны 8-р сарын 1-нд дуудлагаас нь чөлөөлж байна:

Ричард К.Ахаджи, Дуан Д.Бэлл, Хүбэрмэнн Биэн Айм, Виктор Р.Калдэрон, Майкл Ж.Картэр, Даниэл Кордова, Жон Н.Крэйг, Виллиам Х.К.Дэйвис, Фэрнандо П.Дэл Карпио, Ричард Ж.Дэврийс, Кайлар Г.Домингэз, Торбэн Энгбэрг, Кэннэт Ж.Фирмэйж, Эдгар Флорэс, Силвио Флорэс, Карлос А.Хэнаро, Марк А.Гилмур, Сэргио А.Гомэз, Робэрто Гонзалэз, Виржилио Гонзалез, Спэнсэр Р.Гриффин, Марсэл Гэй, Олэкси Х.Хакалэнко, Мэттиү С.Хардинг, Дэйвид Ж.Харрис, Кэвин Ж.Хатавэй, Хосэ Хэрнандэз, Глэнн М.Холмэс, Ричард Нийзэл Холзафэл, Окэчукву И.Имо, Майкл Д.Жөүнс, Пангвэ С.Конголо, Ричард С.Лийт, Аратэмио С.Малигон, Эдгар А.Мантилла, Линколин П.Мартинс, Карл Р.Маурэр, Даниэл С.Мэр II, Глэн Д.Мэлла, Бага Томас С.Мэрдэгиа, Аллистэйр Б.Оджэрс, Р.Жэффри Паркэр, Виктор П.Патрик, Дэнис Э.Пинэда, Энрикэ С.Симплисио, Жэффри Х.Сингэр, Майкл Л.Стахэли, Жэффри К.Вэзэл, Майкл С.Вилстэд, Дэйвид Л.Врайт.