2023
Ахлагч Ахмад С.Корбитт
2023 оны 5-р сар


“Ахлагч Ахмад С.Корбитт”, Лиахона, 2023 оны 5-р сар.

Шинэ дуудлагууд

Ахлагч Ахмад С.Корбитт

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Ахмад С.Корбитт: Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөхийн хувьд дэлхийн өнцөг булан бүрд очиж тохинуулсан явдал нь түүний шинэ дуудлагад “бошиглолын болон төлөөлөгчийн удирдамж, чиглүүлгийг гүн гүнзгий анхаарал, итгэлээр сонсох илүү агуу чадварыг” өгсөн гэж хуваалцав.

2020 оны 4-р сард Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр дуудагдсанаар ахлагч Корбитт залуучуудын бусад удирдагчтай хамтран өсөж буй үеийнхнийг хүчирхэгжүүлж, аврал, өргөмжлөлийн ажилд идэвхтэй хамрагдахыг урихад өнгөрсөн гурван жилийн хугацааг зориулжээ.

Тэрээр: “Өсөж буй үеийнхнийг хүчирхэгжүүлэх гэсэн миний чин хүсэл буурна гэж би боддоггүй. Тэд аврал, өргөмжлөлийн ажлыг илүү дээд түвшний, илүү ариун арга замаар хийх боломж дунд өсөж томрох учир биднээс илүү сайн удирдагчид болох болно” гэж хэлсэн юм.

Өдгөө 60 настай Ахмад Салийм Корбит нь 1962 оны 8-р сарын 16-ны өдөр АНУ-ын Пэннсилваниа мужийн Филадэлфиа хотод Жэймс Өөрл Корбитт, Амэлиа Корбитт нарын гэр бүлд мэндэлсэн. Тэрээр 18 насныхаа төрсөн өдрөөр ээж болон төрсөн ах дүүсээ даган баптисмын усанд орж, Сүмд нэгдсэн аж. Хойтон жил нь түүний хойд эцэг баптисм хүртжээ.

Тэр Рикс (Айдахо муж дахь одоогийн Бригам Янгийн Их Сургууль) коллежийг төгсөөд, 1982-1984 оны хооронд Пүэрто Рикогийн Сан Хуан номлолд үйлчилснийхээ дараа Жэйн Жослинтой залуучуудын ариун сүмийн аяллаар танилцжээ. Тэд 1985 оны 8-р сард Вашингтон Ди Си ариун сүмд гэрлэсэн. Тэд зургаан хүүхдийн эцэг эх.

Ахлагч Корбитт Нюү Жэрси муж дахь одоогийн Стоктон Их Сургууль, Рүтгэрсийн Хуулийн Сургуульд боловсролын зэргээ эзэмшсэн. Ахмад Корбитт Доминиканы Бүгд Найрамдах Улс дахь Санто Доминго зүүн бүсийн номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөхөөр хоёр удаа, дээд зөвлөхөөр тус тус үйлчилж байсан.

Ахлагч Корбитт өмгөөлөгчөөр, засгийн газрын олон нийттэй харилцах албанд, Сүмийн олон нийттэй болон олон улстай харилцах албаны Нюү Ёорк дахь салбарын захирал, мөн бүсийн номлолын мэргэжилтнээр ажиллаж байсан.