2023
Бошиглогч 15 шинэ ариун сүм зарлав
2023 оны 5-р сар


Бошиглогч 15 шинэ ариун сүм зарлав

2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ариун сүмүүд баригдах дараах байршлуудыг зарлав. Тэдгээрт:

  • Гватемал улсын Рэталүлэү хот

  • Перу улсын Икитос хот

  • Бразил улсын Тэрэсина хот

  • Бразил улсын Натал хот

  • Филиппин улсын Түгүэгарао хот

  • Филиппин улсын Илойло хот

  • Индонез улсын Жакарта хот

  • Герман улсын Хамбург хот

  • Канад улсын Албэрта мужийн Лэтбриж хот

  • АНУ-ын Калифорниа мужийн Сан Хосэ хот

  • АНУ-ын Калифорниа мужийн Бэйкэрсфийлд хот

  • АНУ-ын Миссури мужийн Спрингфийлд хот

  • АНУ-ын Хойд Каролин мужийн Шарлотт хот

  • АНУ-ын Виржиниа мужийн Винчэстэр хот

  • АНУ-ын Пэннсилваниа мужийн Харрисбург хот

Ариун сүмүүдийг барих ажил үргэлжилсээр

Өнгөрсөн 10-р сарын Ерөнхий чуулганаас хойш онцгойлон адисалсан, дахин онцгойлон адисалсан ариун сүмүүдийг дурдвал:

  • Шинэ Зеландын Хамилтон ариун сүмийг 2022 оны 10-р сарын 17-нд дахин онцгойлон адисалсан.

  • Эквадорын Кито ариун сүмийг 11-р сарын 20-нд онцгойлон адисалсан.

  • Бразилын Бэлэм ариун сүмийг 11-р сарын 20-нд онцгойлон адисалсан.

  • Пүэрто Рикогийн Сан Хуан ариун сүм 2023 оны 1-р сарын 15-нд онцгойлон адисалсан.

Виржиниа мужийн Ричмонд ариун сүмийг 5-р сарын 7-нд онцгойлон адисална.

Дараах ариун сүмүүдийн шавыг хөндсөн байна: Мексикийн Кэрэтаро ариун сүм, Никарагуагийн Манагуа ариун сүм, Оригоны Вилламэтт Валли (АНУ), Мексикийн Торрион ариун сүм, Гватемалын Гватемал Сити ариун сүм, Вануату Порт Вила ариун сүм, Ютагийн Хибэр Валли (АНУ) ариун сүм.

Ариун сүмийн талбайг шинэчлэх ажлын сүүлийн үеийн мэдээ

Саяхан Солт Лэйкийн ариун сүмийг шинэчлэх төсөл 3 дахь жилээ үдэв. 2022 онд дараах томоохон ажлууд хийгдсэн байна. Үүнд:

  • Main Street Plaza-гийн ус үл нэвтрэх хамгаалалт, талбайн тохижилт;

  • Ариун сүмийн хуучин суурийг сайжруулсан бетоноор доороос нь хүчитгэх ажил;

  • Сүмийн оффисын барилгын талбай дээр ус үл нэвтрэх, цас хайлуулах дулааны шугам суурилуулах ажил; шинэ хучилтын ажил эхэлсэн.

  • Ариун сүмд нэмэлтээр хийх доод гурван давхарт зочдод зориулсан хэсгүүдийг байгуулж эхэлсэн ба үүнд баптисмын хоёр өрөө, лацдан холболтын өрөөнүүд, хувцас солих өрөө, захиргааны албан өрөө багтаж байна.