2023
Жил тутмын 193 дахь Ерөнхий чуулганы онцлох сэдвүүд
2023 оны 5-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Жил тутмын 193 дахь Ерөнхий чуулганы онцлох сэдвүүд

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн жил тутмын 193 дахь Ерөнхий чуулганы төгсгөлд ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон: “Бид сүүлийн хоёр өдрийн турш сүнслэгээр тэжээгдлээ” гэж хэлсэн. Энэхүү найр нь Есүс Христийн үлгэр жишээг даган зөрчилдөөнийг энэрэл, нигүүлсэл, амар тайвнаар орлуулахыг багтаасан юм (Ерөнхийлөгч Нэлсон х.98, мөн ахлагч Кристоффэрсон х.77, ахлагч Соарэс х.85-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Нэлсон: “Би та нарыг шавийн хувьд ямар түвшинд байгаагаа өөрийнхөө бусдад хэрхэн ханддагаар дүгнэхэд урьж байна. Би та бүхнийг Есүс Христийн жинхэнэ дагалдагчийн эрхэмлэдэг, хүндэтгэлтэй, Түүнийг төлөөлж чадахуйц байдлаар биеэ авч явахын тулд шаардагдах аливаа өөрчлөлтийг гаргаасай хэмээн адисалж байна” гэж хэлэв.

Ерөнхийлөгч Нэлсонтой хамт Сүмийн бусад удирдагч бидний асуулт, сорилт бэрхшээл, гутрал, алдсан бүхний хариулт нь “амар тайвны бэлгийг” (ерөнхийлөгч Айринг, х.29; мөн ерөнхийлөгч Өүкс, х.102; ерөнхийлөгч Жонсон, х.81; ахлагч Мөрс, х.39-ийг үзнэ үү) бидэнд санал болгодог Аврагч Есүс Христийн амилалт, Цагаатгал, сургаал, үлгэр жишээнд бий хэмээн тунхагласан. Үг хэлэгчид биднийг Аврагч дээр төвлөрч (ахлагч Камарго, х.64-ийг үзнэ үү), Түүнийг шүтэн биширч (ахлагч Стивэнсон, х.6-ыг үзнэ үү), Түүнд ирж (ерөнхийлөгч Кордон, х.10-ийг үзнэ үү), Түүний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж (ерөнхийлөгч Баллард, х.105-ыг үзнэ үү), Түүний адил тохинуулж (ахлагч Гонг, х.16; Үсэда х.70-ыг үзнэ үү), сахилга батаа сайжруулахад (ахлагч Бэднар, х.123; ахлагч Расбанд, х.108; ахлагч Брагг, х.60-ыг үзнэ үү) урамшуулсан.

Мөн Сүмийн удирдагчид биднийг патриархын адислалаа эрхэмлэн дээдлэхэд урамшуулсан. Патриархын адислалаа аваагүй байгаа хүмүүст адислалаа авах “зөв цаг хугацаа” хэзээ болохыг залбирч асуухыг зөвлөсөн (ахлагч Бэннэтт болон ахлагч Ямашита, х.42,88-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Нэлсон 15 шинэ ариун сүмийг зарлаж, бидэнд “Есүс Христ бол бидний ариун сүмүүдийг барьдаг шалтгаан” (х.147; мөн ахлагч Рэнланд, Дэ Хоёос, Данкан, х.35, 52, 95-ыг үзнэ үү) хэмээн сануулсан.

Бид таван шинэ Ерөнхий эрх мэдэлтэн далыг, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн шинэ зөвлөлийг болон Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд нэг шинэ гишүүн дэмжин баталсны зэрэгцээ дуудлагаасаа чөлөөлөгдсөн мөн 2023 оны 8-р сарын 1-нд чөлөөлөгдөх хүмүүст зүрх сэтгэлийн талархлаа хүргэсэн юм.

Бид Ерөнхий чуулганы үгсийг дахин уншиж, захиаснуудыг болон “заасан үнэнүүдийг эргэцүүлэн судлахдаа” бидний авралын эх сурвалж болсон Христийн тухай ярих, Христэд баясах, Христийн талаар номлох, гэрчлэх хүсэлтэй тэдэнтэй хамт байх болно (2 Нифай 25:26-г үзнэ үү).