2023
Ахлагч Робэрт М.Дэйнс
2023 оны 5-р сар


“Ахлагч Робэрт М.Дэйнс”, Лиахона, 2023 оны 5-р сар.

Ахлагч Робэрт М.Дэйнс

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Ахлагч Робэрт М.Дэйнс нь өглөөний семинарын багшаар үйлчлэхээр дуудагдах үедээ Стэнфордын Их Сургуульд хууль, бизнесийн ухааны профессороор ажиллаж байв.

Насан туршдаа хожмын үеийн гэгээнтэн байсан ахлагч Дэйнс сайн мэдээний мэдлэгтэй байсан ч дуудлагынх нь талаар ямар нэг зүйл түүнийг судруудыг урьд өмнөхөөсөө илүү судлахад хүргэсэн аж. Тэрээр 15 суралцагчдаа зориулан хичээлээ өдөр бүр бэлдэхэд 3 цаг хэрэгтэй байсан учир эрт унтаж, үүрийн 4 цагт босдог байсан талаар Түүний эхнэр Рүт дурссан юм.

Ахлагч Дэйнс: “Зарим хүнд авьяас заяасан байдаг бол зарим хүн шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Миний хувьд би ‘шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй’ хүмүүсийн төрөлд багтаж байсан юм” гэж хуваалцсан юм.

Ахлагч Дэйнс Аврагчийн хайрыг мэдэрч, ойлгон, тухайн мэдрэмжийг суралцагчдадаа мэдрэхэд нь туслахыг хүсэж байсан учир судруудыг өдөр бүр олон цагаар шимтэн судалдаг байв. Арван жилийн хугацаанд мэдэрч, туулсан туршлага нь түүний итгэл, гэрчлэлд хүчирхэг нөлөө үзүүлсэн юм.

2023 оны 4-р сарын Ерөнхий чуулганаар Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжин батлагдах үедээ ахлагч Эсплин: “Би өөрийгөө Калиофорниа мужийн Пало Алто хот дахь семинарын багшийн хувьд бүрэн хөрвөснийг мөн Есүс Христийг мэддэг болсон мэт мэдэрч байлаа” гэж хуваалцсан юм.

Робэрт Мэррил Дэйнс нь 1964 оны 7-р сарын 28-нд АНУ-ын Индиана мужийн Блүмингтон хотод Робэрт Хэнри Дэйнс III, Жанэт Ландгрэн Дэйнс нарын гэр бүлд мэндэлсэн. Тэрээр Юта мужийн Прово хотод өссөн бөгөөд 1988 оны 12-р сард Солт Лэйк Ситигийн ариун сүмд Рүт Энн Глэйзиртэй гэрлэжээ. Тэд таван хүүхэдтэй.

Ахлагч Дэйнс Бригам Янгийн Их Сургуулийг төгсөж, дараа нь Ейлийн Их Сургуульд хуулийн салбарын зэрэг эзэмшжээ. Тэрээр Голдман Сакс групп компанид туслах ажилтнаар ажиллаж байгаад, Нюү-Ёоркийн болон Ейлийн Их Сургуульд багшилсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд ахлагч Дэйнс туслах декан, Стэнфордын Их Сургуульд хууль, бизнесийн ухааны Призкэрийн шагналт профессор зэрэг албан тушаалд ажиллаж байжээ.

Ахлагч Дэйнс Швейцарын Цюрих номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн. Тэр гадасны ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишоп, балчир ангийн удирдагчаар тус тус үйлчилсэн. Дуудлагаа хүлээн авах үедээ тэрээр гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан юм.