2023
Ахлагч Кристоф Г.Гирауд-Карриэр
2023 оны 5-р сар


“Кристоф Г.Гирауд-Карриэр”, Лиахона, 2023 оны 5-р сар.

Ахлагч Кристоф Г.Гирауд-Карриэр

Далын ерөнхий эрх мэдэлтэн

Насанд хүрэх үедээ ахлагч Кристоф Г.Гирауд-Карриэр коллежид хичээнгүйлэн суралцах, бүрэн цагийн номлолд үйлчлэхийн тулд коллежоосоо чөлөө авах, өсвөр насныхаа хайрт бүсгүйтэй гэрлэх, гэр бүл зохиох, төрсөн Франц орондоо инженерийн мэргэжлээр ажиллах зэрэг холын төлөвлөгөө гаргасан аж.

Түүний номлол, гэрлэлт төлөвлөгөөний дагуу явсан ч бусад зүйлийн тухайд тийм байсангүй. Коллежоосоо чөлөө авч чадаагүй хэдий ч их сургуульд заах хүслээ даган Бригам Янгийн Их Сургууль (БЯИС) руу шилжсэн байна. Гадаадад боловсрол эзэмшсэн хүнд Францад их сургуулийн ажил ховор байсан ба гэр бүлээ халамжлах, өөр мэргэжил эзэмших, Сүмд үйлчлэх зэрэг нь Их Эзэний цаг хугацаанд, өөр өөр оронд тохиож байлаа.

Ахлагч Гирауд-Карриэр: “Маш цөөхөн зүйл бидний төлөвлөснөөр явсан энгийн жишээнээс хэрэв бид Их Эзэний ажлыг зөвшөөрч, яв гэсэн газар луу нь явбал тэр нь Түүний биднийг байгаасай гэж хүссэн, бидний үйлчилж чадах газар гэдгийг ойлгох боломжийг бид хоёрт олгосон юм. Энэ нь Түүнд мөн Тэрээр амьдралыг минь бидний чадахаас илүүтэйгээр илүү дээр болгож чадна гэдэгт итгэж сурахад бидэнд тусалсан билээ” гэж хэлжээ.

Кристоф Жерард Гирауд-Карриэр нь 1966 оны 1-р сарын 21-нд Франц улсын Лайон хотод Гирауд-Карриэр, Анни Гирауд-Карриэр нарын гэр бүлд төрсөн. Канадын Монтриал номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилснийхээ дараа тэрээр 1988 оны 7-р сард Францын Шоле хотод Софи Муклайхтай гэрлэжээ. Гэрлэхээсээ гурав хоногийн дараа тэд Швейцарын Бэрний Ариун сүмд лацдан холбогдсон. Тэд найман хүүхдийн эцэг эх.

Ахлагч Гирауд-Карриэр БЯИС-д компьютерын шинжлэх ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсныхаа дараа Английн Бристолын Их Сургуульд тэргүүлэх лектороор мөн БЯИС-д компьютерын шинжлэх ухааны профессороор 19 жил ажиллахынхаа өмнө Швейцарын ЭЛКА информатик байгууллагад ахлах менежерээр тус тус ажиллаж байжээ.

Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ ахлагч Гирауд-Карриэр Юта мужийн Прово хотын ганц бие залуучуудын 16-р гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Өмнө нь тэр Францын Лайон номлолын ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишопоор тус тус үйлчилсэн.