Семинар
11-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 46


11-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 46

Оршил

Сургаал ба Гэрээ 46 дахь илчлэлт 1831 оны 3-р сарын 8-нд буюу Сүм зохион байгуулагдсанаас хойш нэг жил орчмын дараа өгөгджээ. Их Эзэн энэ илчлэлтээр Сүмийн цуглаанууд Сүнсээр хөтлөгдөх ёстой болохыг гэгээнтнүүдэд сануулж, Сүмийн гишүүн бус хүмүүсийг олон нийтийн цуглаанаас хөөхгүй байхыг онцгойлов. Түүнчлэн Их Эзэн Сүнсний бэлгүүдийн зорилгыг тайлбарласан.

Сургаал ба Гэрээ 46:1–6

Их Эзэн Сүмийн цуглаануудын талаар гэгээнтнүүдэд зааварчилгаа өгөв

Танаас ариун ёслолын цуглааныг бүхэлд нь төлөвлөхийг хүслээ гэж төсөөлөн бод. Хөгжим, залбирах хүн, хэлэх үгсийн сэдэв, үг хэлэх хүн, ямар дарааллаар үг хэлүүлэх гэх мэт ажлыг та хэрхэн сонгох вэ?

Сургаал ба Гэрээ 46:1–2-ыг уншаад, цуглаан хэрхэн хөтлөн явагдах ёстой талаар Их Эзэний өгсөн зааврыг олж мэд. 2-р шүлэг дэх хөтлөн явуулах гэдэг нь Сүмийн цуглаануудыг төлөвлөх мөн удирдах гэсэн утгатай.

  1. “Ариун Сүнсээр удирдагдан мөн хөтлөгдсөн” үед цуглаан ямар байна гэж бодож байгаагаа дүрслэн судрын тэмдэглэл дээрээ бич.

  2. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сүмийн цуглааныг Ариун Сүнсээр удирдаж, хөтлөн явуулахын тулд Сүмийн удирдагчид, гишүүд юу хийх хэрэгтэй байж болох вэ?

    2. Та Сүмийн цуглаануудад Сүнсний нөлөөг нэмэгдүүлэхийн тулд юу хийж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 46:2 дээрээс дараах зарчмыг зааж буй үгсийг тэмдэглэ. Сүмийн удирдагчид цуглаануудыг хөтлөхдөө Ариун Сүнсээр удирдуулах ёстой.

“Зочид тавтай морилно уу” гэсэн үгстэй ямар ямар газрыг харж байснаа бодож үз. Сургаал ба Гэрээ 46-ийн оршлыг уншаад, анхны гэгээнтнүүд цуглаандаа хэнийг оруулж байсныг олж мэд. Дараа нь Сургаал ба Гэрээ 46:3–6-г уншаад, Их Эзэн бүх хүнийг олон нийтийн цуглаанууддаа найрсаг байдлаар хүлээн авахыг бидэнд зарлигласан гэдгийг харуулсан үгсийг ол. “Зочид тавтай морилно уу” гэсэн үгс манай Сүмийн цуглааны байруудад байдгийг та мэднэ.

Дараах нөхцөлийг тунгаан бод. Нэг залуу эмэгтэй гэр бүлтэйгээ нэг шинэ тойрогт анх удаа зочилж иржээ. Ариун ёслолын цуглааны дараа, Сүмийн нэг гишүүн уг гэр бүлтэй мэндэлж мөн Ням гаргийн хичээл хаана болохыг тэдэнд зааж өгөв. Тэр уг залуу эмэгтэйг анги руу нь аваачин, багштай нь танилцууллаа. Ангид байсан залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд уг залуу эмэгтэй рүү зэрвэсхэн харчихаад, түүнийг үл ойшоон, үргэлжлүүлэн хоорондоо ярилцана.

Хэрэв Ням гаргийн ангийн гишүүд бүх хүнийг олон нийтийн цуглаандаа найрсаг байдлаар оролцуулах зарлигийг ойлгож байсан бол энэ нөхцөл байдал хэр өөр байж болох байсан бэ?

  1. Судрын тэмдэглэл дээрээ, Сүмийн гишүүн бус хүмүүс, сүмд ойрд ирээгүй гишүүд, салбар тойргийн шинэ гишүүд болон айлчлан ирж байгаа хүмүүсийг найрсгаар хүлээн авч байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд авч болох цөөн хэдэн арга замыг жагсаан бич.

Таны жагсаан бичсэн зарим арга замыг хэрэгжүүлэхэд хэцүү байж болох ч Сүмийн өөр салбар, тойргийн цуглаан, үйл ажиллагаанд оролцож байсан үеэ бод. Таныг халуун дулаан хүлээн авч байна даа гэж санагдуулах ямар зүйлийг Сүмийн бусад гишүүн хийсэн бэ эсвэл тэднийг ийнхүү хийгээсэй гэж та хүсэж байсан бэ? Сүмийн цуглаан, үйл ажиллагаануудад та бусдад халуун дулаан мэдрэмж хүлээн авч байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхэд хэрхэн тусалж чадах талаараа бодож, залбирна уу.

Сургаал ба Гэрээ 46:7–33

Их Эзэн Сүнсний бэлгүүдийн зорилгыг тайлбарлав

Мэхлэгдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Мэхлэгдэж байсан үе танд байгаа юу? Бид мэхлэгдэхгүй байхын тулд юу хийж болох вэ?

Бошиглогч Иосеф Смит Огайод ирээд, Сүмийн зарим гишүүн хачин, мухар сүсэгт хэт автсан зан авир гаргаж байгааг олж харжээ. Жишээлбэл, зарим нь Сүнсний нөлөөнд байгаа гэж зүтгэх мөртлөө Ариун Сүнстэй үл нийцэх зан авир гаргаж байсан байна. Удирдагчид болон бусад гишүүн уг зан авир нь хилэнцэт нөлөөллөөр ирж байна хэмээн таамаглаж байв. Сургаал ба Гэрээ 46:7–8-ыг судлаад, Их Эзэн хуурамч сүнс болон сургаалаар мэхлэгдэхгүй байж болохын тулд Өөрийн хүмүүст юу хий хэмээн зөвлөснийг олж мэд.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 46:7–8-д цэдэглэгдсэнээр бидэнд мэхлэгдэхгүй байхад юу тусалдаг вэ?

    2. Энэ нь яагаад тухайн хүнд мэхлэгдэхгүй байхад тусална гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 46:7-д дараах зарчмыг заадаг. Бид бүхий л цэвэр ариун байдалд Сүнсний удирдамжийг дагаж мөн бүх зүйлийг залбирал, талархалтайгаар хийх үед мэхлэгдэхгүй байж чадна.

Сургаал ба Гэрээ 46:8 дээр Их Эзэний бидний хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой хэмээн хэлсэн зүйлийг та тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 46:9–12, 26-г уншаад, Их Эзэн Сүнсний бэлгүүдийн талаар юу ойлгоосой хэмээн биднээс хүсэж байгааг олж мэд. (Та олж мэдсэнээ тэмдэглэж болно.) Эдгээр шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид хамгийн сайн бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлэх аваас … .

  1. Яагаад бид сүнслэг бэлгийг хувийн зорилгоор биш, харин Бурханы хүүхдүүдийн ашиг тусын төлөө эрэлхийлэх нь чухал гэж бодож байгаагаа та судрын тэмдэглэл дээрээ бич. Дараа нь дараах асуултад хариул. Сургаал ба Гэрээ 46:11–12-т цэдэглэгдсэнээр, хүн нэг бүрийн сүнслэг бэлгүүд Сүмд яагаад чухал байдаг вэ? (мөн 1 Коринт 12-ыг үзнэ үү).

Хэдийгээр бидний бэлэг өөр өөр ч Их Эзэний Сүмд бүгд хэрэгтэй. Дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад хүн бүр үүрэг хариуцлагатай. Сургаал ба Гэрээ 46:13–27 дахь Их Эзэний өгсөн сүнслэг бэлгүүдийн жагсаалтыг судал. Та бүх бэлгийг тэмдэглэж болно.

Сүнсний зарим бэлгийг ойлгохын тулд дараах хүснэгтэд жагсаасан бэлгүүдтэй тохирох тайлбаруудыг тааруул. (Хичээлийн төгсгөлд хариултууд нь байгаа.)

Бэлэг

Тайлбар

  1. “Үйлчлэлийн ялгаануудыг мэдэх” бэлэг (С ба Г 46:13)

  1. Энэ бэлэг нь хэл хурдан сурч, ойлгох чадвартай номлогчдод нийтлэг харагддаг.

  1. “Үйл ажиллагааны олон янз байдлыг мэдэх” бэлэг (С ба Г 46:16)

  1. Энэ бэлэг нь тухайн хүнд үнэн хүслийг болон далд санааг олж харах боломжийг олгодог. Энэ нь бусдаас сайныг болон нуугдмал хилэнцийг олж харахад нь хүнд тусалдаг.

  1. “Сүнснүүдийг ялган таних” бэлэг (C ба Г 46:23)

  1. Энэ бэлэг нь ихэвчлэн бусдын бэлгүүд нэг нэгнээсээ өөр ч гэлээ үйлчлэлийн янз бүрийн нөхцөлд хэрхэн тусалж болохыг таньж мэддэг удирдагчдад байгаа нь харагддаг.

  1. “Хэлнүүдээр ярих” мөн “хэлнүүдийн хөрвүүлгийн” бэлэг (С ба Г 46:24–25)

  1. Энэ бэлэг нь Сүнсний жинхэнэ бэлэг, үйлсээс хуурамч сүнс, сургаал, зарлигуудыг ялгаж харах хүний чадвараар харагддаг.

Сургаал ба Гэрээ 46-д олж тогтоосон Сүнсний бэлгүүдийн жагсаалт нь байгаа бэлгүүдийн зөвхөн цөөн хэд нь юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа: ”Сүнсний бэлгүүд нь тоолшгүй олон мөн янз бүр байдаг. Илчлэгдсэн үгэнд жагсаагдсан бэлгүүд нь Бурханы Өөрийг нь хайрлаж, Өөрт нь үйлчлэх тэдэнд хэмжээлшгүйгээр цутгагддаг тэнгэрлэг ач ивээлийг үзүүлж байгаа юм” хэмээсэн (A New Witness for the Articles of Faith [1985 он], 371).

Та Сургаал ба Гэрээ 46-д дурдагдаагүй ямар нэгэн сүнслэг бэлгийг харж байсан уу эсвэл олж тогтоож чадах уу?

Хэрэв та патриархын адислалаа авсан бол таны адислал дээр Их Эзэний өгсөн зарим бэлгийг дурдсан байж магад. Түүнчлэн та Сүмийн янз бүрийн дуудлагад Тэнгэрлэг Эцэг болон Түүний хүүхдүүдэд үйлчлэх үедээ сүнслэг бэлгүүдийг авч болдог. Сургаал ба Гэрээ 46 нь “Сүмийг харж хандахаар” дуудагдсан хүмүүст аль сүнсний бэлэг Бурханаас ирсэн гэдгийг ялган таних бэлэг өгөгдсөн хэмээн заадаг (С ба Г 46:27). Хэдийгээр та өөрт тань байгаа бэлгээ хараахан мэдээгүй байж болох ч таны бэлгийг ялган таньж, Сүмийн хаана хамгийн сайн үйлчилж, бусдыг адисалж болохыг мэдэх бишопынхоо чадварт итгэлтэй байж болно.

Хэлнүүдийн бэлгийг илүү сайн ойлгох нь тустай байж болно. Сүнсний энэ бэлгийн талаар бошиглогч Иосеф Смит дараах зүйлийг заасан. Тэрээр:

Зураг
Иосеф ах

“Хэлийг нь ойлгох боломжгүй хүмүүст Пентекостын өдөр тохиосонтой адилаар номлох зорилгын төлөө олон янзын [хэлний бэлэг] өгөгдсөн юм. Харин Сүмд олон янзын хэлийг тусгайлан заах нь шаардлагатай бус. Учир нь Ариун Сүнстэй хэн ч гэсэн Бурханы юмсыг төрөлх хэлээрээ бас өөр хэлээр ч ярьж чадна. Учир нь итгэл тэмдгүүдээр бус, харин Бурханы үгийг сонсохоос ирдэг билээ” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 434)).

“Гэвч олон янзын хэлээр ярих бэлгээр заагддаг аливаа зүйлийг сургаал болгон хүлээж авах ёсгүй” (Сургаалаас: Иосеф Смит, 436).

“Уг хэлийг ойлгодоггүй бол эсвэл орчуулгагүй бол олон янзын хэлээр бүү ярь. Чөтгөр олон янзын хэлээр ярьж чадна. Дайсан ажлаа гүйцэлдүүлнэ. Тэрээр бүх зиндааны хүмүүсийг уруу татаж, англиар эсвэл нидерландаар ярьж чадна. Орчуулагч байхгүй эсвэл тэргүүлэхээр тавигдсан хүний зөвшөөрөлгүй бол хэн ч олон янзын хэлээр бүү яриг. Тэрээр эсвэл өөр хэн нэг нь үүнийг ялган таних буюу орчуулж болно” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 435).

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа: “Хэлнүүд болон тэдгээрийн хөрвүүлэг нь онцгой нөхцөл байдалд онцгой зорилгын улмаас өгөгддөг. Үүнээс хамаагүй чухал мөн хуурах боломж багатай бэлэг тоолшгүй олон байдаг. Ятгалгын, номлох, сургаалыг тайлбарлах, сайн мэдээг заах бэлгүүд нь тийм сүрлэг биш хэдий ч хэлний бэлгээс илүү агуу мөн илүү чухал юм” хэмээсэн (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966 он], 800).

Сүнсний бэлгүүд нь танд хэрхэн тус болсон талаар хэсэг хугацаанд тунгаан бод. Бас Бурханы хүүхдүүдийг адислахад өөрт байгаа бэлгээ хэрхэн эрэлхийлж, ашиглах талаар бод.

Их Эзэн энэ илчлэлтийн төгсгөлд Өөрийг нь дагагчид юу хийх ёстой талаар зааварчилсан. Сургаал ба Гэрээ 46:31-33-ыг уншаад, Их Эзэн юу заасныг олж мэд.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 46:33

Сургаал ба Гэрээ 46:33-ыг хэдэн минутанд чээжил. Боломжтой бол найздаа эсвэл гэр бүлийн гишүүндээ чээжээр хэлж өг.

  1. Та судрын тэмдэглэл дээрээ “ариун журам хийгээд цэвэр ариун байдлыг хэрэгжүүлж” чадах хэд хэдэн арга замыг жагсаан бич. Жагсаалтаа гаргаж байхдаа Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос 2, 3 хэсгийг сонгоод, тэдгээрээс уг жагсаалтдаа нэмж оруул. Их Эзэний өмнө ариун журамтай, цэвэр ариун байхын тулд юу хийхээр төлөвлөж байгаа зорилгоо бич.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 46-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: