Семинар
23-р бүлэг: Нэг дэх өдөр, Сургаал ба Гэрээ 106; 107:1–20


23-р бүлэг: Нэг дэх өдөр

Сургаал ба Гэрээ 106; 107:1–20

Оршил

Бошиглогч Иосеф Смит 1834 оны 11-р сарын 25-нд Сургаал ба Гэрээ 106-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтээр Их Эзэн, Варрен Каудерийг Нью-Йоркийн Фридом болон эргэн тойрных нь бүс нутгуудад Сүмийг удирдуулахаар дуудав. Сургаал ба Гэрээ 107 дахь илчлэлт нь 1835 онд цэдэглэгдсэн боловч Их Эзэн үүний тодорхой хэсгүүдийг өөр өөр цаг үед Иосеф Смитэд өгсөн байна. Энэ илчлэлт цэдэглэгдэх үед дөнгөж байгуулагдаад байсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд номлолд явахаар бэлтгэж байв. Энэ нь Сургаал ба Гэрээ 107-г авч үзэх гурван хичээлийн эхнийх нь юм.

Сургаал ба Гэрээ 106

Их Эзэн, Варрен Каудерийг Нью Йоркийн Фридомд дээд зөвлөлийн удирдагчаар дуудав

Шинэ бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч дуудагдаж байсан үеийн талаар эргэн бод. Тэр хүнд ямар санагдаж байсан гэж та бодож байна вэ?

1834 онд Огайогийн Көртландаас 200 шахам милийн (322 км) зайтай Нью-Йоркийн Фридом хавийн бүс нутгаар Сүм онцгой ихээр өсчээ. Их Эзэн тэндхийн гишүүдийг удирдах санваарын удирдагчийг дуудав. Сургаал ба Гэрээ 106:1–6-г уншаад, Их Эзэн хэнээр удирдуулахаар томилсныг ол.

Зураг
газрын зураг, Нью-Йорк болон Огайо

Варрен Каудери нь Оливер Каудерийн ах байв. Варрен Каудерийг удирдах дээд санваартнаар үйлчлэх дуудлага хүлээн авах үед, түүнд төрсөн бодол өнөөдрийн шинэ бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийнхтэй адил байсан байж болох юм. Каудери ах өөрийн шинэ дуудлагыг хүлээн зөвшөөрөхөд Их Эзэн тайвшралын үгсийг түүнтэй хуваалцсан. Сургаал ба Гэрээ 106:2–3-ыг уншиж байхдаа Нью Йоркийн Фридом бүсийн Сүмийн гишүүдийг удирдахдаа Каудери ахыг юу хий хэмээн Их Эзэн хүссэнийг олж мэд.

Сургаал ба Гэрээ 106:6-г уншаад, тэнгэрт баясал болох юуг Варрен Каудери хийснийг ол. Уншиж байхдаа, очирт таяг нь язгууртнуудын барьдаг саваа болохыг анхаар. Энэ нь эрх мэдлийн бэлгэ тэмдэг юм. Энэ шүлэг дэх “миний очир таягт мэхийж” гэдэг үгс нь Каудери ахыг өөрийгөө Бурханы хүчийн өмнө даруусгахыг хэлж байгаа бөгөөд “хүмүүний зальхай ажлуудаас өөрийгөө тусгаарлах” гэдэг нь түүнд өөрийгөө дэмий хоосон, шударга бус үйлээс хол байлгахыг хэлж байгаа юм.

Их Эзэний өмнө өөрийгөө даруусгаж, шударга бус үйлээс өөрийгөө холдуулахын тулд та юу хийж болохоо бод.

Сургаал ба Гэрээ 106:7–8-аас бид Их Эзэний Варрен Каудерид өгсөн зөвлөгөө болон тэр зөвлөгөөг дагаснаар Варренийг адислах Түүний амлалтыг уншдаг. Эдгээр шүлгийг уншаад, Их Эзэний амлалтыг дараах хоосон зайд товч дүгнэж бич. Хэрвээ бид Бурханы өмнө өөрсдийгөө аваас, Тэр бидэнд нигүүлсэл үзүүлж, биднийг мөн бидэнд өгдөг.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Өөрийнх нь өмнө даруусдаг хүмүүсийг Их Эзэн ямар арга замаар өргөдөг вэ?

    2. Та хэзээ Их Эзэний өмнө даруухан байснаар хэн нэгний өргөгдөхийг харж байсан бэ?

Сургаал ба Гэрээ 107:1–20

Их Эзэн Мелкизедек болон Аароны Санваарын талаар заав

Дараах хэсэгт Хуучин Гэрээний аль бошиглогч дүрслэгдсэнийг таахыг хичээ. Тухайлбал:

Энэ бошиглогч “зөв шударга ёсыг авчирсан итгэл бүхий хүн байв; мөн тэрээр балчир хүүхэд байхдаа Бурханаас эмээдэг байв, түүнчлэн хэвлийн амнуудыг барьж, мөн түрэмгий галыг унтраав” (Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:26 [Bible Appendix]) Салемын хаан байхдаа, тэр “өөрийн өдрүүдэд уг нутагт амар амгаланг тогтоов; тиймийн тул тэрээр энх амгалангийн ханхүү гэж нэрлэгдсэн бөлгөө” (Алма 13:18). Бошиглогч Aбрахам түүнд аравны нэгээ төлсөн (Алма 13:15-ыг үзнэ үү).

Зураг
Мелкизедек Aбрахамыг адисалсан нь

Алма 13:14–18-ыг уншаад, уг бошиглогч нь хэн болохыг олж тогтоо. Дараа нь Сургаал ба Гэрээ 107:1–4-ийг судлаад, яагаад Мелкизедек санваар нь бошиглогч Мелкизедекийн нэрээр нэрлэгдсэнийг олж мэд.

Мелкизедекийн өдрөөс өмнө Мелкизедек санваар юу гэж нэрлэгддэг байсан бэ?

Эрт дээр үеийн Сүмийн гишүүд уг санваарыг Мелкизедекийн нэрээр нэрлэсэн хоёр шалтгааныг тэмдэглэх талаар бодож үз.

Та мөн Сургаал ба Гэрээ 107:3 дахь дараах сургаалыг тэмдэглэж болно. Мелкизедек санваар нь Бурханы Хүүгийн жаягийн дагуу юм.

Зураг
Ерөнхийлөгч Боид К.Пакэр

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр хэрхэн энэ сургаал санваартнуудын амьдарч байгаа байдлаар харагдах ёстойг тайлбарлахдаа: “Санваарын эрх мэдлийг зохих ёсоор ашиглавал, санваарыг эзэмшигчид нь Бурханы [Есүс Христийн] энэ дэлхийд хийх байсан зүйлсийг хийдэг” гэжээ (“Санваарын хүч,” Ensign, 2010 оны 5-р сар, 7 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5).

Та энэ тайлбарыг судар дээрээ Сургаал ба Гэрээ 107:3-ын хажууд бичиж болно.

  1. Судрын тэмдэглэлдээ та хэзээ хэн нэгэн Есүс Христийн хийх байсан зүйлийг хийснээр санваараа зохих ёсоор ашиглахыг харж байснаа бич.

Мелкизедек санвааргүйгээр Сүм оршин тогтнож чадахгүй. Сургаал ба Гэрээ 107:5, 8–9-өөс Мелкизедек санваар нь Хүүхдийн хэсэг, Ням гаргийн анги, Залуу эрэгтэйчүүд, Залуу эмэгтэйчүүд болон Халамжийн нийгэмлэг гэх мэт Сүмийн байгууллагуудтай хэрхэн холбогддогийг заасан үг, хэллэгийг ол. (Сургаал ба Гэрээ 107:8 нь төгс эзэмших судрын шүлэг юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно.)

5-р шүлэгт эдгээр байгууллагыг хавсралтууд гэж нэрлэж байгааг анхаар. Хавсралт нь гар, хөл гэх мэт биеийн нэг хэсэг юм.

Мелкизедек санваарын эрх болон эрх мэдлийг ойлгохын тулд Сургаал ба Гэрээ 107:8-ыг уншаад, дараах мэдэгдлийг гүйцээ. Мелкизедек санваар нь эрхийг атгадаг ба хүч болон эрх мэдэлтэй зүйлүүдэд тохинуулах эрх мэдэлтэй байдаг.

“Сүнсний зүйлүүдэд үйлчлэх[эд]” адислал өгөх, ёслолууд хийх болон гэрээнд оруулах гэх мэт үүрэг ордог.

  1. Судрын тэмдэглэлдээ та Мелкизедек санваарын эрх мэдлээр дамжуулан адислагдаж байсан үеийнхээ талаар бич. Та адислал авсан, ёслолд оролцсон эсвэл гэрээ хийсэн үеийнхээ талаар бичиж болно.

Сургаал ба Гэрээ 107:9-д дурдсан “Дээд санваарын Ерөнхийлөгчийн зөвлөл” гэдэг нь Тэргүүн Зөвлөл юм. Сургаал ба Гэрээ 107:10-ыг уншаад, хэн Тэргүүн Зөвлөлийн удирдлага доор ёслолыг үйлдэх эрхтэй байдгийг ол.

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл болон бишопын зөвлөл нь Тэргүүн Зөвлөлийн удирдлага доор, өөрсдийн албан тушаалын дагуу ёслолыг үйлдэж буй дээд санваартнуудын жишээ юм.

Сургаал ба Гэрээ 107:15–17 нь Сүмийн Тэргүүлэх Бишопын талаар өгүүлдэг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки үүнийг тайлбарласан.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Энэ бол эрт дээр үед Ааронд байсан албан тушаал юм; үүнийг эзэмших эрх нь удам дагаж ирдэг; энэ нь зохистой эцгээс зохистой хүүд дамжин ирдэг юм. … Гэвч Левитийн ерөнхийлөгч бөгөөд бишоп гэсэн өндөр дуудлагыг авах эрхтэй хүний нэр, удмын бичгийг илрүүлсэн илчлэлт Сүмийн ерөнхийлөгчид ирээгүй тохиолдолд, ‘Тэргүүн Зөвлөл Мелкизедекийн нэгэн дээд санваартныг’ энэхүү албан тушаалд сонгон томилдог. Энэ тохиолдолд Тэргүүлэх Бишопын Зөвлөлд хоёр зөвлөхийг үйлчлүүлэхээр мөн адил дууддаг. (C ба Г 68:14–21; 107:15–17, 68–78.)

Сүмийн Аароны санваарын, мөн иймээс бүх бишопын дээрх ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрийг атгагчийн хувьд, Тэргүүлэх Бишоп нь Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн нэг байдаг. Тэрээр Израилын шүүгч бөгөөд хаант улсын ихэнх материаллаг асуудлыг хариуцдаг ба (С ба Г 107:68–74) Их Эзэний ядуусыг халамжлахад зориулсан өргөлүүдийг хүлээн авч (С ба Г 42:31–33; 51:5, 12–13) мөн хаант улсыг байгуулахад туслахаар аялж мөн номлохоор дуудагддаг. (С ба Г 84:112–116)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966], 592).

Сургаал ба Гэрээ 107:18-ыг уншаад, дараах сургаалыг тэмдэглэ. Мелкизедек санваар нь Сүмийн сүнсний бүх адислалын түлхүүрүүдийг атгах болой.

Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг дэлхий дээр хэрэглэх, удирдах, хянах, засаглахын тулд Бурханаас олгосон эрх мэдэл мөн. Санваарын түлхүүрүүдийг хэрэглэх нь үүний түлхүүрийг атгагч хүмүүсээр захирагддаг ( С ба Г 65:2; 81:2; 124:123-ыг үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүс тухайн эрх мэдлийнхээ хүрээнд Сүмийг тэргүүлж, удирддаг” (Сүмийг удирдах нь: Гарын авлага 2 [2010], 2.1.1). Эрх мэдлийн хүрээ гэдэг нь эрх мэдэлтэй тодорхой хүмүүсийн газарзүйн бүсийг хэлж байгаа юм. Жишээлбэл, бишопын эрх мэдлийн хүрээ нь өөрийнх нь тойрог юм.

Сургаал ба Гэрээ 107:8–9, 18-аас бид Мелкизедек санваарын хүч чадал, эрх мэдэл болон жаягийн талаар уншдаг. Ерөнхийлөгчийн зөвлөлийн энэхүү эрх нь санваарын түлхүүрүүдтэй холбогддог. “Санваарын түлхүүрүүд” гэдэг үгийг хамгийн багадаа гурван янзаар хэрэглэдэг. Тухайлбал: Төлөөлөгчдөд өгөгдсөн түлхүүр, ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүр, “санваарын түлхүүрүүд” гэж ерөнхий утгаараа хэрэглэгддэг.

Төлөөлөгчдөд өгөгдсөн түлхүүрүүд. Төлөөлөгчөөр томилогдсон хүмүүст (1) төлөөлөгчийн түлхүүрүүд буюу хаант улсын түлхүүрүүд—дэлхий дээрх Бурханы хаант улсыг болон Сүмийг удирдах хүч чадал болон эрх мэдэл (C ба Г 27:12–13-ыг үзнэ үү); (2) Израилийг цуглуулах буюу номлогчийн ажлын түлхүүрүүд (C ба Г 110:11-ийг үзнэ үү); (3) Абрахамын сайн мэдээний эрин үеийн болон бүх зүйлсийн сэргээлтийн түлхүүрүүд (C ба Г 110:12 ба C ба Г 27:6–7-г үзнэ үү); мөн (4) лацдах хүчийн түлхүүрүүд (C ба Г 110:13–15 үзнэ үү) өгөгддөг. Зөвхөн төлөөлөгчдөд л эдгээр санваарын түлхүүр байдаг ба бусдад өгөгддөггүй.

“Есүс Христ Өөрийн Сүмд хамаатай санваарын бүх түлхүүрийг эзэмшдэг. Тэрээр дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаатай бүх түлхүүрийг төлөөлөгч бүрдээ олгосон юм. Хамгийн ахмад, амьд сэрүүн төлөөлөгч бол Сүмийн ерөнхийлөгч бөгөөд санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн мөн (С ба Г 43:1–4; 81:2; 107:64–67, 91–92; 132:7-г үзнэ үү).

“Далууд томилолтоор буюу Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгаас эрх мэдэл олгосноор ажил хэргийг явуулдаг. Бүсийн ерөнхийлөгчдийг Тэргүүн Зөвлөл ба Арван хоёроос эрх мэдэл олгосны дагуу бүсүүдийг удирдуулахаар томилдог. Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийг адисалж, Далын Чуулгуудыг тэргүүлэх түлхүүрүүдийг олгодог” (Сүмийн удирдах нь: Гарын авлага 2, 2.1.1).

Зураг
Санваарын адислал авч буй хүн

Ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрүүд. “Сүмийн Ерөнхийлөгч нь санваарын түлхүүрүүдийг санваарын бусад удирдагчид хариуцсан бүсүүдийг нь тэргүүлүүлэхээр олгодог. Санваарын түлхүүрүүдийг ариун сүм, номлол, гадас, дүүргийн ерөнхийлөгч, бишоп, салбарын ерөнхийлөгч болон чуулгын ерөнхийлөгчдөд олгодог. Тэргүүлэх энэхүү эрх мэдэл нь удирдагч бүр зөвхөн харьяаллынхаа нутаг дэвсгэрт дуудагдсан үүргээ биелүүлэхэд хүчин төгөлдөр байдаг” (Сүмийн удирдах нь: Гарын авлага 2, 2.1.1).

Эдгээр санваарын түлхүүрийг хүлээж авсан санваарын удирдагч нь тэргүүлэх албан тушаалтнаар үйлчилдэг. Жишээлбэл, бишоп нь тойргийн удирдах дээд санваартнаар мөн түүнчлэн тойргийн Аароны санваарын ерөнхийлөгчөөр үйлчилдэг. Түлхүүрүүдийг хүлээн авч буй санваарын удирдагчдад ялган таних гэх мэт онцгой бэлэг буюу хүчийг авах эрх мөн адил өгөгддөг. Жишээлбэл, бишоп нь нийтийн шүүгчээр үйлчлэх ба ноцтой нүгэл гэх мэт хувийн чухал асуудлуудад гишүүдэд зөвлөгөө өгч туслах сүнслэг чадавхыг хүлээж авдаг юм.

“Санваарын удирдагчид дуудлагаасаа чөлөөлөгдөхдөө дуудлагатайгаа холбоотой түлхүүрүүдийг цаашид эзэмшихээ мөн больдог.

Санваарын удирдагчдын зөвлөхүүд түлхүүрүүдийг хүлээн авдаггүй. Тэд онцгойлон адислагдаж, даалгасан болон олгосон эрх мэдлийн дагуу дуудлагат ажлаа гүйцэтгэдэг.

Тойрог гадасны бүх туслах бүлэг тэргүүлэх эрх мэдэл бүхий гадасны ерөнхийлөгч эсвэл бишопын удирдлага доор ажилладаг. Туслах бүлгүүдийн ерөнхийлөгч болон тэдний зөвлөхүүд түлхүүрүүдийг хүлээн авдаггүй. Тэд дуудлагадаа тохирсон эрх мэдлийг хүлээн авдаг (Сүмийн удирдах нь: Гарын авлага 2, 2.1.1).

“Санваарын түлхүүрүүдийн” үндсэн хэрэглээ “Санваарын түлхүүрүүд” гэдэг үгийн үндсэн хэрэглээ нь санваарын удирдагчдад буюу ерөнхийдөө ихэнх тохиолдолд гишүүдэд өгөгддөг мөн хамаардаг эрх гэж ойлгож болно. Эдгээр эрхийг холбогдох агуулгад нь тааруулан тодорхойлох ёстой. Жишээлбэл, тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг бүх Аароны санваартанд эрхийн дагуу олгож болно (C ба Г 13:1-ийг үзнэ үү). Хаант улсын нууцуудын түлхүүрүүдийг нь (C ба Г 84:19–20; 128:14-ийг үзнэ үү) ариун сүмд ашиглах боломжтой. Авралын түлхүүрүүд нь сайн мэдээний сургаал, ёслолууд бөгөөд тэдгээрийг үнэнийг болон шударга ёсыг эрэлхийлэгчдэд өгдөг. Эдгээр түлхүүр бүрийг хувь хүн амьдралдаа авахын тулд эдгээрийг эрэлхийлж мөн хүлээн авах шаардлагад нийцсэн байх ёстой.

Сургаал ба Гэрээ 107:19-өөс бид Мелкизедек санваараар дамжин ирэх зарим адислалын талаар уншдаг. Энэ шүлгийг уншиж байхдаа тэдгээр адислалыг олж тогтоо.

Зураг
Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смит, адислалуудыг авахад Мелкизедек санваарын гүйцэтгэдэг ач холбогдлыг тайлбарлахдаа: “Мелкизедек санваар … нь бүх мэдлэг, сургаал, авралын төлөвлөгөө болон бүхий л чухал зүйл тэнгэрээс илчлэгддэг суваг юм” гэж хэлсэн (History of the Church, 4:207-д).

Сүмийн бүх гишүүн Мелкизедек санваартай холбоотой адислалуудыг хүлээн авах боломжтой. Эдгээр адислалыг ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч мөн гэрээнүүддээ үнэнч үлдэх бүх хүн авах боломжтой.

Аароны санваартан танил нэг хүнийхээ талаар бод. Сургаал ба Гэрээ 107:13–14, 20-ийг уншаад, Их Эзэн Аароны санваарын эрх мэдлийн талаар юу гэж хэлснийг олж мэд.

Эдгээр шүлгээс сурсан зүйл дээрээ үндэслэн, дараах өгүүлбэрийг гүйцээ. Аароны санваар нь түлхүүрүүдийг атгадаг ба гаднах ёслолуудыг гүйцэтгэдэг.

20-р шүлэгт ямар ёслол дурдсан байна вэ? Өөр ямар ёслолууд Аароны санваарын эрх мэдлээр хийгддэг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс тэнгэр элчүүдийн тохинуулал болон баптисм ба ариун ёслолын хоорондох харилцаа холбоог тайлбарласан.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Аароны санваарын эдгээр ёслол нь … тэнгэр элчүүдийн тохинуулалд зайлшгүй чухал.

‘Тэнгэр элч’ гэдэг үгийг судрууд дээр Бурханы захиасыг дамжуулж буй аливаа бурханлаг биетийг хэлдэг’ (Жорж К. Каннон, Gospel Truth, sel. Jerreld L. Newquist [1987], 54). Судрууд тэнгэр элчүүдийн хувийн айлчлалын талаар олон жишээг дурддаг. … Би жаахан байхдаа, тийн үзэгдэх нь тэнгэр элчүүдийн цорын ганц зорилго гэж боддог байлаа. Аароны санваартай залуу хөвгүүн байхдаа би тэнгэр элчийг харах болно гэж боддоггүй байсан ба тийм үзэгдлүүд нь Аароны санваартай ямар хамаатай юм бол гэж гайхдаг байсан.

Гэхдээ бас тэнгэр элчүүдийн тохинуулал нь мөн далд байж болно. Тэнгэр элчүүдийн захиас нь дуу хоолой, оюун санаанд бодол эсвэл мэдрэмжээр ирж болно. …

… Тэнгэр элчүүдийн харилцааны ихэнх нь харагдахаасаа илүүгээр сонсогдож эсвэл мэдрэгддэг.

Ерөнхийдөө, сүнслэг нөхөрлөлийн болон харилцааны адислалууд нь цэвэр ариун хүмүүст л олдох боломжтой. … Аароны санваарын баптисмын болон ариун ёслолоор дамжуулан бид нүглээсээ цэвэршигдэж, мөн гэрээнүүдээ сахих аваас Түүний Сүнс үргэлж бидэнтэй байх болно гэсэн амлалтыг авдаг. Уг амлалтад Ариун Сүнс төдийгүй бас тэнгэр элчүүд багтаж байгаа гэдэгт би итгэдэг, учир нь ‘тэнгэр элчүүд Ариун Сүнсний хүчээр ярьдаг; иймийн тул тэд Христийн үгсийг ярьдаг’ (2 Нифай 32:3). Иймээс, Аароны санваарыг атгах тэдгээр нь, ариун ёслолыг зохистойгоор хүртэх Сүмийн бүх гишүүнд Их Эзэний Сүнсний нөхөрлөлийг болон тэнгэр элчүүдийн тохинууллыг хүлээн авах үүд хаалгыг нээж өгдөг юм” гэж хэлжээ (“The Aaronic Priesthood and the Sacrament,”Ensign, 1998 оны 11-р сар, 38–39).

  1. Та судрын тэмдэглэлдээ Аароны санваараар дамжуулан хэрхэн адислагдаж байснаа бич. Та өөрийн баптисм болон ариун ёслолыг хүртэж байсан туршлагаа бодож болно.

Дараах санваарын алба болгоныг дараах хүснэгтэд зөв гарчгийн доор бич. ахлагч, дээд санваартан, патриарх, дал, төлөөлөгч, дикон, багш, прист, бишоп. (Санваарын хоёр алба болох төлөөлөгч, бишоп хоёрыг зохих газруудад нь аль хэдийн байрлуулсан.)

Мелкизедек санваартан

Аароны санваартан

Төлөөлөгч

Бишоп

Та дараагийн хоёр хичээлээр санваарын албадын талаар илүү ихийг суралцах явцдаа энэ хүснэгтийг ашиглах болно.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 107:8

  1. Сургаал ба Гэрээ 107:8-тай илүү танил болохын тулд “Мелкизедек” гэдэг эхний үгийг чангаар унш. Дараа нь “Мелкизедек санваар” гэх эхний хоёр үгийг чанга унш. Уг шүлгийг уншиж дуустал энэ маягаар үргэлжүүл. Судраа хаагаад, бүтэн шүлгийг чээжээр хэлэхийг хичээ. Чадахгүй бол судраа нээгээд, дээрх үйл явцыг дахин давт. Энэ даалгаврыг хэзээ хийж дуусгаснаа судрын тэмдэглэл дээрээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 106; 107:1–20-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: