Семинар
28-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 129; 130:1–11; 22–23


28-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 129; 130:1–11; 22–23

Оршил

1843 оны 2-р сарын 9-нд бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарыг ялган таньж болох “гурван их түлхүүрийг” (С ба Г 129:9) илчилжээ. Эдгээр заавар нь Сургаал ба Гэрээ 129-т цэдэглэгдсэн байдаг. Сургаал ба Гэрээ 130-д 1843 оны 4-р сарын 2-нд Иллинойгийн Рамуст гэгээнтнүүдтэй уулзахдаа бошиглогч Иосеф Смитийн өгсөн хэд хэдэн заавар агуулагддаг.

Сургаал ба Гэрээ 129

Бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарын талаар заавруудыг өгөв

Хэрэв хэн нэгэн нь танаас хожмын үеийн гэгээнтнүүд тэнгэр элч нарт итгэдэг үү гэж асуувал та юу гэж хариулах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг унш.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Эхлэлээс эхлэн дараагийн бүх эрин үеийн туршид Бурхан хайр энэрлээ Өөрийн хүүхдүүдэд дамжуулахын тулд тэнгэр элчүүдийг элч төлөөлөгчдөө болгон илгээсээр байна.

Эдгээр хүмүүн биес ихэвчлэн үзэгддэггүй. Зарим үед үзэгддэг. Гэвч үзэгддэг ч байна уу, үзэгддэггүй ч байна уу тэнгэр элчүүд үргэлж ойрхон байдаг. Зарим үед тэдний ажил үүрэг их өргөн цар хүрээтэй бөгөөд бүх дэлхийд ач холбогдолтой байдаг. Зарим үед тэдний захиас хувь хүнд илүү чиглэсэн байдаг. Зарим үед сэрэмжлүүлэх зорилгоор ирдэг. Гэхдээ ихэнхдээ тайтгаруулах, нигүүлсэнгүй анхаарал халамж тавих, хүнд хэцүү үед удирдах нь олонтоо тохиолддог” (“Тэнгэр элчүүдийн үйлчлэл,”Ensign, 2008 оны 11-р сар, 29 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35).

1839 оноос эхлэн 1843 оныг дуустал бошиглогч Иосеф Смит тохинуулагч тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн мөн чанарыг хэрхэн ялгаж болохыг мэдэхэд нь туслахын тулд хэдэн хүнд заавар өгчээ.

Сургаал ба Гэрээ 129:1–3-ыг уншаад, тэнгэр элчүүд хийгээд сүнснүүдийн хоорондох ялгааг олж мэд. (Шударга гэдэг нь зөв шударга гэсэн утгатайг мэдэх нь тустай байж болно.) Тэнгэр элчүүд хэрхэн сүнснүүдээс ялгаатай байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 129:4–7-г уншаад, тэнгэр элчүүд хийгээд зөв шударга сүнснүүдийн хоорондох ялгааг мэдэх арга замуудыг олж мэд.

7-р шүлгийг бүрэн ойлгохын тулд сүнснүүдэд яс болон махан бие байхгүй учраас тэд мөнх бус хүмүүстэй гар барьж чадахгүй гэдгийг сана. Хэрэв сүнснүүд өөрсдөд нь байхгүй чадварыг байгаа юм шиг дүр эсгэвэл энэ нь хууран мэхлэлт байж болох ба уг сүнс “зөв шударга хүн” биш байх болно. Иймээс төгс болсон зөв шударга хүний сүнс рүү гараа сунгахад тэр гар барихгүй байх болно. Сургаал ба Гэрээ 129:7-оос бид Тэнгэрлэг Эцэгээс ирсэн тэнгэр элчүүд биднийг хуурахгүй байх болно гэдгийг сурдаг.

Зарим үед чөтгөрүүд хүмүүсийг хуурахын тулд “гэрлийн тэнгэр элч” мэт харагдахыг хичээдэг (С ба Г 129:8-ыг үзнэ үү). “Судрууд мөн чөтгөрийн элчүүдийн тухай өгүүлдэг. Тэдгээр нь Люсиферийг даган мөнх бус амьдралын өмнөх амьдралд Бурханы дэргэдээс зайлуулагдан, дэлхий дээр хаягдсан сүнснүүд юм (Илч. 12:1–9; 2 Ни. 9:9, 16; С ба Г 29:36–37)” (Судруудын удирдамж, “Тэнгэр элчүүд”; scriptures.lds.org).

Сургаал ба Гэрээ 129:8–9-ийг уншаад, гэрлийн тэнгэр элч мэт харагдаж хууран мэхлэхийг эрэлхийлдэг чөтгөрийг хэрхэн танихыг олж мэд. (9-р шүлэг дэх үйлчлэл гэдэг үг нь тэнгэр элч эсвэл сүнснээс ирэх тохинуулал эсвэл айлчлалыг хэлдэг гэдгийг мэдэх нь тустай байж болно.)

Зураг
Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смитийн дараах үг нь хилэнцэт сүнснүүд яагаад үргэлж Сургаал ба Гэрээ 129 дэх заавруудын дагуу үйлддэгийг ойлгоход туслах болно. “Ёс бус сүнснүүд өөрсдийг нь захирдаг хуулийн доор аливаа хил хязгаартай байдаг ба өөрсдийн ирээдүйн хувь заяаг мэддэг юм шиг санагддаг” (in History of the Church, 4:576).

  1. Тэнгэр элчүүд, зөв шударга сүнснүүд, хилэнцэт сүнснүүдийн ялгааны талаар Сургаал ба Гэрээ 129-өөс юу мэдэж авснаа судрын тэмдэглэл дээрээ нэгтгэн дүгнэ. Тэнгэрлэг Эцэг Сатаны хууран мэхлэлтийг мэдэхэд тань туслахын тулд эдгээр шүлэг дэх заавраас гадна өөр ямар заавар өгснийг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 130:1–11, 22–23

Бошиглогч Иосеф Смит хэд хэдэн сургаалыг тодорхой болгов

1843 оны 4-р сарын 2-нд бошиглогч Иосеф Смит Наувугаас зүүн өмнө тийшээ 32 километрийн зайтай Иллинойгийн Рамуст гэгээнтнүүдтэй хамт гадасны чуулганыг явуулжээ. Өглөөний цуглааны үеэр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Хайд номлол айлдаж, өмнө нь явж байсан өөр сүмээс сурч авсан судрын буруу тайлбаруудыг заажээ. Бошиглогч энэ үед юу хийх үүрэгтэй байсан бэ?

Бошиглогч, гадасны ерөнхийлөгч, бишоп зэрэг Сүм дэх тэргүүлэх удирдагчид Сүмд зөв сургаал заагдаж байгаа эсэхэд анхаарал тавих үүрэгтэй байдаг. Өглөөний цуглааны дараа Иосеф Смит Оорсон Хайд болон бусдын хамт Иосефын эмэгтэй дүү Софрониягийн гэрт үдийн хоол идэж байв. Үдийн хоолны үеэр бошиглогч “түүний айлдсан номлолд зарим залруулга хийх болно” гэж ахлагч Хайдад хэлжээ. Ахлагч Хайд “Дуртайяа хүлээн авах болно” (History of the Church, 5:323-д) гэж хариулсан байна.

Зураг
Оорсон Хайд

Оорсон Хайд

Оорсон Хайд өглөөний цуглаан дээр Иохан 14:23-ыг буруу тайлбарласан юм. Энэ шүлгийг судлах цаг гарга.

Оорсон Хайд энэ шүлгийг дурдсаныхаа дараа “Эцэг, Хүү хоёрыг зүрх сэтгэлдээ байлгах нь бидний онцгой эрх” (History of the Church, 5:323-д) гэж хэлжээ. Сургаал ба Гэрээ 130 нь энэ санааны талаарх бошиглогч Иосеф Смитийн залруулгыг агуулдаг. Энэ нь мөн зарим нэмэлт сургаалыг багтаадаг.

Сургаал ба Гэрээ 130:1–3-ыг уншаад, Иохан 14:23-ын утгын талаарх Оорсон Хайдын тайлбар яагаад буруу байсныг олж мэд.

Өнөөдөр маш олон хүн Бурханы талаар ойлголтгүй байдаг бөгөөд зарим нь Кампбэллитэ шашны номлогч байсан Оорсон Хайдтай адил буруу уламжлалуудаас болж Бурханы мөн чанарын талаар буруу ойлголттой болсон байдаг. Бид Тэнгэрлэг Эцэгийн жинхэнэ мөн чанар болон Түүний хувьд тэд хэн болох талаар ойлгоход нь бусдад тусалж чадна.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Бурханы талаар буруу ойлголт эсвэл шүтлэг бишрэлтэй хүмүүстэй ярилцахдаа та Бурханы мөн чанар болон Түүний хэн болох талаар мэддэг зүйлээ тэдэнтэй хэрхэн эелдэг мөн ойлгомжтой хуваалцах вэ?

Сургаал ба Гэрээ 130:22–23-ыг судлаад, бошиглогч Иосеф Смитийн Бурхан Тэргүүтэний талаар заасан үнэнүүдийг олж мэд. (Сургаал ба Гэрээ 130:22–23 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг хялбархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий.

    1. Сургаал ба Гэрээ 130:22–23-аас сурсан зүйлсээрээ Бурхан Тэргүүтэний талаар хоёроос гурван сургаал бич.

    2. Бусдад Бурхан Тэргүүтэний талаар заахдаа 22–23-р шүлэгт заасан үнэнүүдийг хэрхэн ашиглахаа тайлбарлан нэг эсвэл хоёр өгүүлбэр бич.

    3. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр мах болон ясан биетэй тусдаа хүмүүс гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнсний талаарх маш олон уламжлал нь мөнх бус эрэгтэй, эмэгтэйчүүдийн гаргаж ирсэн санаа байдаг. Эдгээр санааны зарим нь шашны удирдагчдын хоорондох маргалдаанаас үүдэлтэй гарч ирсэн байдаг. Бурхан Тэргүүтэний талаарх бидний мэдлэг нь Бурханы Өөрийн бошиглогчдод илчилсэн илчлэлтээс ирдэг. Дараах өгүүлбэрүүд нь Бурхан Тэргүүтэний талаарх илчлэгдсэн үнэнүүдийг нэгтгэн дүгнэдэг. Тэдгээрийг уншихдаа онцгой санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэ.

Зураг
Анхны үзэгдэл

Бурхан Эцэг: Энэ бол Бурханы нэр болох Эцэг буюу Елохим хэмээх нийтлэг утгатай. Тэрээр бидний сүнснүүдийн эцэг учраас Эцэг хэмээн нэрлэгддэг. Бурхан Эцэг бол ертөнцийн Дээд Захирагч мөн. Тэрээр бүхнийг чаддаг … , бүхнийг мэддэг … , мөн Сүнсээрээ дамжуулан газар бүхэнд байдаг билээ. … Хүн төрөлхтөн Бурхантай онцгой харилцаатай байдаг нь бусад бүх бүтээгдсэн зүйлүүдээс хүнийг ангид болгодог: эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд Бурханы сүнсэн хүүхдүүд мөн” (Судруудын удирдамж, “Бурхан, Бурхан Тэргүүтэн,” scriptures.lds.org).

Бурхан Хүү: Иехова хэмээн нэрлэгддэг Бурхан нь Хүү буюу Есүс Христ юм. … Есүс Эцэгийн удирдлаган доор мөн түүнтэй төгс эв нийцэлд ажилладаг. Бүх хүмүүн төрөлхтөн түүний ах, эгч дүүс юм, учир нь тэрбээр Елохимын сүнсэн хүүхдүүдийн ууган нь билээ” (Судруудын удирдамж, “Бурхан, Бурхан Эцэг”; scriptures.lds.org). Тэрээр Гэтэлгэгч бөгөөд бүх хүн төрөлхтний нүгэл, өвчин шаналлыг үүрч, бүгдийн төлөө бие махбодын үхлийг ялсан юм.

Бурхан Ариун Сүнс: Ариун Сүнс бол мөн Бурхан бөгөөд Ариун Сүнс, Сүнс, Бурханы Сүнс хэмээн [Тайтгаруулагч зэрэг] бусад адил төстэй нэрээр дуудагддаг. Хүн Ариун Сүнсний тусламжтайгаар Бурханы тааллыг, түүнчлэн Есүс бол Христ (Аврагч) гэдгийг мэдэж болно” (Судруудын удирдамж, “Бурхан, Бурхан Тэргүүтэн,” scriptures.lds.org). Ариун Сүнсний гол үүрэг бол Бурхан Эцэг мөн Есүс Христийн талаар гэрчлэх явдал юм. Ариун Сүнс үнэнийг зааж, нотолдог.

  1. Бурхан Тэргүүтэний талаар сурсан зүйлсээ товч дүгнэн хэдэн өгүүлбэр судрын тэмдэглэл дээрээ бич. Ямар үнэн танд онцгой санагдаж байгааг мөн яагаад гэдгийг тайлбарла. Та мөн Бурхан Тэргүүтний талаар өөрийн гэрчлэлийг хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 130:2-ыг үзнэ үү. Та үүнийг хийхдээ дараах сургаалын мэдэгдлийг заасан үгсийг тэмдэглэж болно. Дэлхийд бидний дунд байгаа харилцаа нь тэнгэрт бидний дунд байх ч мөнхийн алдар суутай байх болно. (2-р шүлэг дэх харилцаа гэдэг үг нь бидний хувийн харилцааны мөн чанарыг хэлдэг.)

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг эдгээр мөнхийн харилцааны талаарх гэрчлэлээ хуваалцсан. Тэрээр: “Бид мөнхийн гэр бүлийн мэдлэгийн сэргээлтийн ачаар гэр бүлийнхээ харилцаанд илүү итгэлтэй мөн эелдэг байдаг. Энэ амьдрал дахь хамгийн агуу баяр баясал нь гэр бүлд байдаг ба тэдгээр нь мөн ирэх дэлхийд ч байх болно. Хэрэв бид итгэлтэй байх юм бол энэ амьдралд бидний дунд байгаа харилцаа нь ирэх дэлхийд мөнхийн алдар сууд бидэнтэй хамт мөнхөд байх болно гэдэгт би маш их баяртай байдаг. [C ба Г 130:2-ыг үзнэ үү.]” (“The True and Living Church,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 5-р сар, 22).

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий.

    1. Дараах асуултад хариул. Энэ дэлхийд байгаа харилцаа нь тэнгэрт мөнхийн алдар сууд үргэлжлэх болно гэдгийг мэдэх нь хэрхэн бусадтай харилцах таны харилцаанд нөлөөлөх вэ?

    2. Бусадтай, ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаагаа хүчирхэгжүүлж болох нэг зүйлийн тухай бод. Дараа нь үүнийгээ хийх зорилго бич.

Бошиглогч Иосеф Смитийн Иллинойгийн Рамуст заасан зарим нэмэлт сургаал Сургаал ба Гэрээ 130:4–11-д агуулагддаг. Эдгээр шүлгийг уншаад, тэнгэр элчүүдийн талаар болон дэлхийд ирээдүйд юу тохиолдох талаарх бошиглогчийн сургаалыг олж мэд. 10–11-р шүлэгт цэдэглэгдсэнээр, селестиел хаант улсыг өвлөн авах бүх хүн тэнгэрлэг зүйлсийг ойлгоход нь туслах Урим ба Туммимыг хүлээн авах болно. Бошиглогч энэ сургаалын талаар өөр мэдээллийг өгөөгүй юм.

Зураг
төгс эзэмших судрын тэмдэг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 130:22–23

  1. “Эцэг, Хүү болон Ариун Сүнс гурав гурвуулаа тусдаа бодгаль, гурван бурханлаг хүмүүн гэдэг нь судруудаас ил харагддаг болохыг бид тунхаглаж байна” (“The Only True God and Jesus Christ Whom He Hath Sent,”Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 41). Бурхан Тэргүүтэний талаарх сургаал хэрхэн судруудад тодорхой заагдсан байдгийг мэдэхийн тулд ахлагч Холландын тайлбарласан сургаалыг заасан хамгийн багадаа гурван хэсгийг Шинэ Гэрээнээс ол. Судруудын удирдамж, судрынхаа индексүүд, Topical Guide зэрэг судар судлах тусламжуудыг ашиглах нь тустай. Олсон хэсгүүдийнхээ тайлбарыг судрын тэмдэглэл дээрээ бич. Та Сургаал ба Гэрээ 130:22–23-ын хоосон зайд тэдгээрийг бичиж болно.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 129; 130:1–11, 22–23-ыг судалсан ба энэ хичээлийг (огноонд) хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: