2016
Ээжээсээ сурсан зүйл
October 2016


Ээжээсээ сурсан зүйл

Зураг
lessons from mother

Бага байхад мөнгөтэй болох бүрд ээж минь хамгийн бага үрчийсэн, цэвэрхэн дэвсгэртүүдийг аваад, бидний явдаг байсан сүмийн санваартанд өгдөг байсан юм. Тэрээр үүнийг бүх амьдралынхаа турш хийсэн. Тэр “Энэ бол Бурханы өмч” гэж хэлдэг байлаа. Тэр үг миний сэтгэлд хоногшиж үлдсэн юм. Ээж минь аравны нэгийн хуулийг дуулгавартай дагахыг надад заасан учраас насанд хүрсэн хойноо Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэж, аравны нэгээ төлөх нь надад хэцүү байсангүй.

Түүнчлэн ээж минь надад хэцүү зүйлийг хийх байсан ч үнэнч шударга байхыг заасан. Манай хөрш олон төрлийн жимс, ногоо тарьдаг байсан юм. Заримдаа жимс нь манай хашаа руу түрж орон ургадаг байлаа. Нэг удаа намайг хэдэн жимс түүгээд, ээждээ аваачиж өгөхөд тэр над руу хараад, “Энэ биднийх биш шүү дээ” гэв. Би ингэж хэлсэнд нь итгэж чадахгүй байлаа. Би “Юу гэсэн үг вэ? Манай хашаан дотор байна шүү дээ!” гэв. Тэр “Энэ биднийх биш ээ” гэж дахин хэллээ. Тэгээд тэр намайг гараас минь хөтлөөд, хөршийн гэр рүү явж билээ. Бид түүний жимсийг авсандаа уучлал гуйв. Ээж маань хэрэв бид ямар нэг зүйл авахыг хүсвэл шударгаар олж авах ёстой гэж хэлдэг байсан.

Та нарын эцэг, эх Сүмийн гишүүн биш эсвэл та нар тэдний сонголттой заримдаа санал нийлдэггүй байж болно. Тэгсэн хэдий ч та нар үнэнч шударга байдал, үүрэг хариуцлага, бие даах чадвар, шаргуу хөдөлмөрлөх зэрэг үнэн зарчмуудыг тэднээс суралцах боломжтой. Эдгээр зарчим та нарын амьдралд агуу адислал байх болно.