2016
Түймэр ба дуулгавартай байх талаар олж авсан сургамж
October 2016


Өсвөр үеийнхэнд зориулав

Түймэр ба дуулгавартай байх талаар олж авсан сургамж

Ерөнхийлөгч Томас С.Монсон нэгэн удаа дуулгавартай байдал чухал гэдгийг хэрхэн ойлгож авсан тухайгаа ярьсан юм. Түүнийг найман настай байхад гэр бүл нь уулан дээрх зуслангийн байшиндаа очжээ. Тэрээр найзуудтайгаа түүдэг гал асаахын тулд хэсэг өвсөрхөг газрыг цэвэрлэх гэж оролдсон байна. Тэд өвсийг цэвэрлэхийн тулд гараараа зулгаан, хамаг чадлаараа угзарч, татсан ч хэдхэн атга зэрлэг ургамлаас өөр юу ч зулгааж чадсангүй. Ерөнхийлөгч Монсон “Гэтэл 8 настай миний ухаанд нэгэн сайхан санаа гэнэт орж ирэв. Би Даннид хандан: ‘Энэ зэрлэг ургамлыг ерөөсөө шатаачихъя. Яг тэр тойрог доторх газрын өвсийг л шатаачихъя!’ гэж хэлж билээ” гэв.

Хэдийгээр шүдэнз ашиглахыг хориглосон гэдгийг мэдэж байсан ч тэр байшин руугаа гүйн орж, шүдэнз авчирч, Данни тэр хоёр өвстэй газар жижиг түүдэг асаасан байна. Тэд гал өөрөө унтарчих байх гэж бодсон боловч улам дүрэлзэн ассаар, аюултай түймэр болон хувирав. Данни тэр хоёр тусламж гуйхаар гүйлдэж, удалгүй томчууд түймрийг мод руу орохоос нь өмнө унтраахаар яаран гарч ирцгээжээ.

Ерөнхийлөгч Монсон цааш нь ярихдаа “Тэр өдөр Данни бид хоёр хэцүүхэн боловч чухал хэд хэдэн зүйлийг сурсны нэг нь дуулгавартай байхын ач холбогдол байсан юм” хэмээн хэлэв. (“Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг,” 2013 оны Ерөнхий чуулган,103-107-г үзнэ үү.)

Та нар ерөнхийлөгч Монсонтой адил дуулгавартай байх тухай сургамжийг хэцүү байдалд орсноор авч байсан уу? Та ирээдүйд дуулгавартай байхаар дамжуулан өөрийгөө аюулаас хол байлгахын тулд ямар ямар зорилго тавьж болох вэ?