2016
Нигүүлсэхийг гуйсан нь
October 2016


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Нигүүлсэхийг гуйсан нь

Зураг
begging for mercy

Зураг чимэглэлийг Стан Фэлловс

Эстонд ойролцоох хот руу аялах замдаа би гуйлга гуйж суугаа нэгэн хүнийг харав. Хачирхалтай нь, энэ хүн намайг арван жилийн өмнө энэ хотод номлогчоор үйлчилж байх үед байсан тэр хүн мөн болохыг би таньсан юм. Тэр мөнгө олохоор урьд өмнөх шигээ том уут дүүрэн хуванцар сав үүрэн, тушаах гээд явж байв. Тэр үргэлж задгай мөнгө гуйдаг байсан бөгөөд мөнгө өгөх юм бол дахиад байна уу гэж гуйдаг байсныг би саналаа.

Би түүнийг хараад цочирдсон юм. Үс нь л бууралтсанаас биш тэр 10 жилийн дараа ч өөрчлөгдсөнгүй. Гэхдээ тэр өдөр бүр гуйлга гуйж амьдардаг хэвээр байв. Би түүнийг ийнхүү амьдарч байхад өнгөрүүлсэн сайхан 10 жилийнхээ талаар бодов. Би ариун сүмд гэрлэж, боловсрол эзэмшин, сайн ажилтай болж, эрүүл саруул амьдарсан байлаа.

Энэ нь сүүлчийн удаа түүнийг харах боломж байж магадгүй гэж би бодоод, түүнд ямар нэг юм өгөх хэрэгтэй юм шиг санагдсан юм. Гэвч надад өгье гэж бодсоноос минь том, ганцхан мөнгөн дэвсгэрт байлаа. Би түүнд юу ч өгөхгүй байх уу эсвэл хүссэнээсээ илүү ихийг өгөх үү гэдгийн алийг нь сонгохоо мэдэхгүй байв. Энэ мөнгө миний хувьд их биш боловч түүний хувьд их мөнгө гэж бодсон учраас би мөнгөө түүнд өглөө.

Хоёр өдөр ч өнгөрөөгүй байхад би өөрөө үүнтэй адил нөхцөл байдалд орсон бөгөөд энэ удаад би нигүүлсэхийг гуйгч нэгэн болсон юм. Би маш чухал тэтгэлгийн өргөдлөө явуулах огноогоо андуурч тавьсан байв. Би өргөдлөө хоёр долоо хоногийн өмнө явуулсан гэж бодож байтал огноог дахин шалгаж үзсэнийхээ дараа нэг өдөр хоцроож явуулснаа олж мэдээд цочирдлоо.

Тэтгэлгийн мөнгөн дүн миний гуйлгачинд өгсөн мөнгөнөөс яг 100 дахин их байгааг би анзаарав. Би залбирч, э-мэйл бичиж, Тэнгэрлэг Эцэгээс болон их сургуулийн удирдлагаас нигүүлсэнгүй хандахыг гуйсан юм. Тэд өргөдлийг минь хүлээн авна, гэхдээ хоцорсон гэдгийг маань санууллаа.

Миний залбирлын хариу ирж, би тэтгэлэг авч адислагдсан бөгөөд энэ нь эхнэр бид хоёрт санхүүгийн хувьд маш их тусалсан. Хамгийн чухал нь энэ туршлага надад бид бүгдээрээ Бурханы өмнө гуйлгачид бус уу? гэсэн үнэтэй сургамжийг өгсөн юм (Moзая 4:19-ийг үзнэ үү).