2016
Ахмад Моронай дунд сургуульд хичээл заахад минь туслав
October 2016


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Ахмад Моронай дунд сургуульд хичээл заахад минь туслав

Зураг
captain Moroni helped me teach middle school

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Би арван гурав, арван дөрөвтэй хүүхдүүдэд хичээл заах хүндхэн хичээлийн жилийнхээ талд нь ороод байлаа. Би сүүлчийн үнэлгээний талаар захирлын туслахтай хийсэн сэтгэл гонсойлгосон хурлаас гэртээ дөнгөж орж ирээд байсан юм. Шинэхэн багш байх, ихэнх хичээлээ өөрөө боловсруулахыг шаарддаг гээд хүүхдүүдийнхээ сонирхлыг татах нь хүртэл миний хувьд амаргүй зүйл байв. Хурлын эцэст намайг сурагчдаараа нэг бол хичээлийг нь хийлгүүл эсвэл хариуцлага хүлээлгэ гэсэн хоёр сонголтын аль нэгийг хүчээр сонгуулан, хэлсэн л бол түүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Би хурлаас урам хугарсан, цөхөрсөн байдалтай гарч ирэв. Маргааш нь судраа судалж байхдаа энэ хурлыг тэр өдрийнхөө асуулт болгохоор шийдсэн юм. Мормоны Номоос уншиж байхад надад хариулт ирсэн нь гайхалтай байв.

Би тэр өглөө хэрхэн илүү сайн багш болох талаар судраас олж мэдэхийн төлөө залбирсан байлаа. Алма 44-өөс ахмад Моронайн талаар уншиж байхад Ариун Сүнс надад зааж өгсөн юм. Миний уншсан хэсэгт ахмад Моронай болон нифайчууд Сидон голын дэргэд леменчүүдийг бүсэлж, тэднийг зэвсгээ хаятал нь айлгасан тухай өгүүлсэн байв. Би үргэлжлүүлэн уншаад, ангидаа ахмад Моронай шиг нөлөө бүхий, өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн байхыг хэчнээн их хүсэж байгаагаа бодлоо.

Би харилцан яриаг уншиж байхдаа Моронайн “Дайны зэр зэвсгээ бидэнд өг, … харин та нар замаараа явж мөн бидний эсрэг дайтахаар дахин ирэхгүй аваас амийг тань бид хэлтрүүлэх болно” эсвэл “хэрэв та нар ийнхүү үйлдэхгүй аваас, … та нарыг дайрахыг … би өөрийн хүмүүст тушаах болно” (Aлма 44:6, 7) хэмээн Зерахемнагаар болон леменчүүдээр хүчээр сонголт хийлгэж байгааг олж харав. Би эрхлэгчийн маань хий гэж надад хэлсэн яг тэр зүйлийг Моронай хийж байна гэдгийг ойлгосон юм! Тэр “хоёр сонголт өгч, хэлсэн л бол ажил хэрэг болго” гэж хэлсэн байв. Үүнийг ойлгоод би Моронайн “Болгоогтун, бид зөрчилдөөнийг төгсгөнө” (Aлма 44:10) гэсэн уриаг өөрийнхөө уриа болгож билээ.

Би хүндэлдэг баатрынхаа тухай судрын түүхээс мэдэж авсан зарчмаар зэвсэглэн, ангидаа өөртөө итгэлтэй, байлдааны төлөвлөгөөтэй эргэж ирсэн юм. Надад ахмад Моронайн жижигхэн баримал байсан бөгөөд би уг баримлаа ахмад Моронай дунд сургуулийн ангийг хэрхэн удирдахыг надад заасан үйл явдлыг өөртөө сануулахын тулд үлдсэн хичээлийн жилийн турш цамцныхаа халаасанд хадгалав. Суралцагчдадаа хоёр сонголт өгөх тусам тэдний зан авир сайжирч, хичээлээ хийдэг болсноос гадна бид хоорондоо хэл амаа сайн ойлголцдог болсон билээ. Хичээлийн жил ч дуусаж, хэдийгээр амаргүй байсан ч судраас ирсэн залбирлын хариулт, хүч чадлын ачаар би “зөрчилдөөнийг төгсгөж” чадсан юм.