2016
Бидний хуудас
October 2016


Бидний хуудас

Зураг
our page

Би ариун сүм харах дуртай

Зураг
drawing of married couple at the temple

Би энэ зургийг зурж байхдаа, хэрэв би зарлигуудыг дагавал нэгэн өдөр аав, ээжтэйгээ адил ариун сүмд орж, лацдан холбогдож, өөрийн гэсэн мөнхийн гэр бүлтэй болж чадна гэж бодсон. Би гэр бүлдээ мөн Тэнгэрлэг Эцэгтээ хайртай.

Манолита Г., 8 настай (зураг зурах үедээ), Гватемала, Чималтенанго

Зураг
photograph of family at the temple

Гэр бүлтэйгээ хамт ариун сүм рүү явах гайхалтай сайхан байсан. Манай хотоос ариун сүм рүү явахад их хол, бараг 14 цаг явж хүрдэг. Бид ариун сүмийн ойролцоо нэг долоо хоног болсон юм. Би 12 нас хүрээд, өвөг дээдсийнхээ өмнөөс баптисмыг нь хийхийг тэсэн ядан хүлээж байна. Миний дуртай дуунуудын нэг бол “Би ариун сүм харах дуртай.” Би ариун сүмд гэрлэж, мөнхийн гэр бүлтэй болохыг хүсдэг. Ариун сүм бол Их Эзэний өргөө гэдгийг би мэднэ.

Жюлиа К., 11 настай (зураг авахуулах үедээ), Бразил, Гоиас

Зураг
sisters and a drawing of the temple

Манай тойргийн ээлж болоход дүү бид хоёр Мексикийн Юкатан Меридад байдаг ариун сүм рүү явах дуртай байдаг. Бид цэцэрлэгт цагийг өнгөрөөж, ариун сүмд ирсэн бусад хүүхэдтэй тоглодог. Би хэзээ нэгэн өдөр ариун сүмд орохоор өөрийгөө бэлтгэж байгаа.

Марта С., 6 настай (зураг зурах үедээ), Мексик, Ютакан

Зураг
drawing of temple

Аллэн Э., 10 настай (зураг зурах үедээ), Эл Сальвадор, Сан Сальвадор