2016
Гэр бүл Бурханаас заяагддаг
October 2016


Айлчлагч багшийн захиас бичиг

Гэр бүл Бурханаас заяагддаг

Энэ материалыг залбирч судлаад, юуг хуваалцахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийл. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ойлгох нь таны Бурханд итгэх итгэлийг нэмэгдүүлэн, айлчлагч багшийн хувьд харж ханддаг хүмүүсийг тань хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Зураг
Relief Society seal

Итгэл, гэр бүл, халамж

Зураг
family walking near the temple

Аргентин дахь Буэнос Айрэс ариун сүмийн урд авсан гэрэл зураг

“‘Гэр бүл Бурханаас заяагддаг’ дууны үг [Хүүхдийн хэсгийн дуу] … бидэнд цэвэр сургаалыг сануулдаг” хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол М.Стэфэнс хэлжээ. Бид гэр бүл Бурханаас заяагддаг гэдгийг мэдэхийн зэрэгцээ бүгд Бурханы гэр бүлийн нэг хэсэг гэдгээ ойлгож авдаг. …

… Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөө нь хайрын төлөвлөгөө юм. Энэ нь Бурханы хүүхдүүдийг буюу Бурханы гэр бүлийг Өөртэй нь нэгтгэх төлөвлөгөө юм.”1

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри (1922–2015): “Бид уламжлалт гэр бүл бол тогтвортой нийгэм, эдийн засаг, ёс суртахууны зарчим бүхий соёлын үндсэн нэгж төдийгүй засгийн газрын болон Бурханы хаант улсын мөн мөнх амьдралын үндсэн нэгж гэдэгт итгэдэг.

Тэнгэрийн зохион байгуулалт болон засгийн газар нь гэр бүлүүдэд түшиглэн байгуулагдана гэдэгт бид итгэдэг”2 хэмээн хэлжээ.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон “Гэр бүлийн нөхцөл байдал ямар болох мөн хэдэн хүүхэдтэй гэдгээсээ үл хамаараад хүн бүр гэр бүлийн тунхагт тайлбарласан Их Эзэний төлөвлөгөөний хамгаалагч нь байж чадна. Хэрэв энэ нь Их Эзэний төлөвлөгөө юм бол мөн бидний ч төлөвлөгөө байх ёстой!”3 гэжээ.

Нэмэлт судрууд

Сургаал ба Гэрээ 2:1–3; 132:19

Гэр бүлийн сургаал

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жюли Б.Бэк эгч гэр бүлийн сургаал нь Бүтээлт, Уналт, Есүс Христийн Цагаатгал дээр үндэслэгдсэн хэмээн хэлээд,

“Дэлхийг бүтээснээр гэр бүлүүдэд амьдрах газрыг өгсөн. Мөн гэр бүлийн чухал хоёр хэсэг болох эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурхан бүтээсэн. Адам, Ева хоёр лацдан холбогдож, мөнхийн гэр бүлийг үүсгэх нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг байв.

… Уналт нь тэдэнд охид, хөвгүүдтэй болох боломж олгосон.

[Христийн] Цагаатгал гэр бүлд мөнхөд лацдан холбогдох мөн мөнхөд өсөж хөгжин, төгс төгөлдөр болох боломж өгдөг. Авралын төлөвлөгөө гэж нэрлэгддэг аз жаргалын төлөвлөгөө нь гэр бүлүүдэд зориулагдсан төлөвлөгөө байсан. …

… Энэ бол Христийн сургаал байсан. … Гэр бүл үгүй бол төлөвлөгөө гэж үгүй бөгөөд мөнх бус амьдралд зорилгогүй байх болно” гэж заажээ.4

Эшлэлүүд

  1. Кэрол М.Стэфэнс, “Бурханы гэр бүл,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129.

  2. Л.Том Пэрри, “Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–26.

  3. Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132.

  4. Жюли Б.Бэк, “Гэр бүлийн талаарх сургаал заах нь,” Лиахона, 2011 оны 3-р сар, 12-17.