2012
Хэзээ ч ганцаараа биш
2012 оны Арванхоёрдугаар сар


Залуучуудад зориулав

Хэзээ ч ганцаараа биш

Би өнгөрсөн гурван жилийн турш соригдлоо. Ямар ч асуудал бэрхшээл тохиолдсон, Бурханы тусламжгүйгээр үүнийг шийдэж чадахгүй гэдгийг би ойлгосон билээ.

Би дөнгөж 16 хүрснийхээ дараахан намарс (экзем) өвчтэй болсноо мэдсэн. Өглөө бүр толинд харахад бүх биеэр улаан тууралт гарсныг харахад маш эвгүй байдаг байлаа. Би үүнийг соригдох боломж гэж үзэн, өглөө бүр зориуд толинд хардаг байв. Би өөрөөсөө ичихийн оронд Залуу Эмэгтэйчүүдийн багш нарынхаа заадаг зүйлсийг хийхийг хичээж, өвчнөө бодох биш, харин адислалуудаа өдөр бүр тоолдог байлаа. Одоо ч гэсэн, миний арьс толбогүй тунгалаг биш ч гэсэн хөгжмийн авьяасынхаа төлөө гэр бүл, найз нөхдөдөө баярлан талархаж явдаг. Би хоёр гар, хоёр хөл, харах нүд, сонсох чихтэйдээ баярлан талархдаг. Жинхэнэ гоо үзэсгэлэн хүний гадна талд биш, дотор нь байдгийг би мэднэ.

Намарс өвчин миний сэтгэл санаанд аажмаар нөлөөлж эхэлсэн юм. Би өмнө нь байсан шигээ нөхөрсөг байхаа бас үргэлж инээмсэглэж явдгаа болив. Надад зөвлөгөө өгдөг байсан олон эмч нар намайг Христийн Мэндэлсний Баярын өмнө “тууралтгүй” болно гэдэг байсан ч, би тийм болдоггүй байлаа. Арьсны өвчнөөсөө ичдэгээ даван туулах хүч чадлын төлөө би өдөр бүр залбирдаг байлаа.

Өвчнийхөө тухай огт бодохгүй бай, арьс чинь хүний л арьс шиг хэвийн байгаа гэж боддог бай гэж хүн болгон надад хэлдэг байлаа. Гэвч ингэж бодох нь үнэхээр амаргүй байлаа. Ээж минь намайг тайтгаруулж, урам хайрлахын тулд судрын түүхүүдийг ялдамхнаар дахин дахин ярьж өгдөгсөн.

Сургаал ба Гэрээ 24:8-д, “Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, учир нь чамд эдгээр нь олон байх болно; гэвч тэдгээрийг тэсвэрлэ, учир нь, харагтун, би чамтай, бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл хамт байх болно.” хэмээн өгүүлсэн байдаг. Энэ судар надад насан туршдаа дагах зөвлөгөөг өгсөн юм. Би эдгээр үгсийг судартаа тэмдэглэж, тэмдэглэлийн дэвтэртээ бас өрөөндөө бичиж тавьдаг байв. Тулгарсан хүнд сорилтоо даван туулахын төлөө чадах бүхнээ хийхэд надад урам хайрласан эдгээр шүлгүүд одоо ч миний дуртай судрууд хэвээр байгаа билээ.

Энэхүү хүнд сорилтыг тэвчих нь надад хэцүү байсан ч үүнийхээ үр дүнд би ирээдүйн сорилт бэрхшээлүүдэд илүү сайн бэлтгэгдсэн юм. Ямар ч сорилт бэрхшээл тулгарлаа гэсэн түүнийг шийдвэрлэж чадахаар намайг Тэнгэрлэг Эцэг бэлтгэсэн юм. Ямар ч асуудал бэрхшээл тохиолдсон, Бурханы тусламжгүйгээр үүнийг шийдэж чадахгүй гэдгийг би ойлгосон билээ.

Төөрсөн хурга, Дел Парсон