2012
Сүмийн гишүүдийг сэтгүүлийн захиалгаар дамжуулан Сайн мэдээг хуваалцахад урьж байна
2012 оны Арванхоёрдугаар сар


Сүмийн гишүүдийг сэтгүүлийн захиалгаар дамжуулан Сайн мэдээг хуваалцахад урьж байна

Тайланд дахь Сүмийн Материал хангамжийн менежер Каногван Вонгвирафаб Сүмийн тоног төхөөрөмж, ариун сүмийн хувцас болон ХҮГ гарын авлага, товхимлуудын талаар гишүүдээс ирүүлсэн хүсэлтүүдийг хариуцан зохицуулдаг.

Харин нэг өдөр нэгэн эмэгтэй Сүмийн сэтгүүлийн захиалгаа шинэчлэхээр оффист нь орж ирэхэд тэрээр их гайхсан гэнэ. Дэлхийн энэ хэсэгт, гишүүд сэтгүүлийнхээ захиалгыг ихэвчлэн өөрсдийн нэгж дэх сэтгүүлийн төлөөлөгчөөр дамжуулан шинэчилдэг. Гэвч энэ эмэгтэйн тойрогт сэтгүүлийн төлөөлөгч байдаггүй гэжээ. Тэр Буддийн шашинтан байсан бөгөөд сүмийн гишүүн найз нь түүнд сэтгүүлийн захиалгыг бэлэг болгон өгөхөд Сүмийн сэтгүүлийг мэддэг болсноо хэлжээ.

“Тэр найз маань Сүмийн сэтгүүлүүдийн талаар гайхамшигтай олон зүйлийг мөн тэдгээр нь хүүхдүүдэд нь хэчнээн их үнэ цэнэтэй болохыг надад хэлсэн юм” гэж Вонгвирафаб эгч бичжээ. Хүүхдүүд нь сургуулиасаа ирээд сэтгүүлүүдийг үзэж, сэтгэл нь ихээр хөдлөн тэр даруй уншиж дуусгасан гэнэ.

Тэр эмэгтэй сэтгүүлүүд тэдэнд “агуу үнэт” зүйл болсныг мөн хүүхдүүдэд нь сайн ёс суртахуун, хэл яриаг заадгийнх нь төлөө магтаж байлаа. Сэтгүүл түүнд их таалагдсан учраас захиалгаа шинэчлэн, хамт ажилладаг хүмүүстээ сэтгүүлийн захиалгыг бэлэг болгон өгснөөр хүүхдүүд нь бас сэтгүүлээс ашиг тусыг олох болно.

“Түүнчлэн, сүмийн гишүүн биш хүмүүс ч [Сүмийн сэтгүүлүүдийн] үнэ цэнийг мэдэрч, харж чаддаг бөгөөд [тэд] үүнийг бусадтай хуваалцахыг хүсдэг юм” хэмээн Вонгвирафаб эгч бичсэн байна.

Сүмийн удирдагчид гишүүдийг Сүмийн сэтгүүлүүдээс уншиж тэдгээрийг бусадтай хуваалцахыг байнга зөвлөж, урамшуулан дэмжсээр ирсэн билээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перри Сүмийн сэтгүүлүүдийн үнэлж баршгүй ач холбогдлыг онцгойлон тэмдэглэсэн юм. “Эдгээр сэтгүүлүүдийн чанар сайтай нийтлэл нь гэр бүлээ элэгсэг халуун сэтгэл, энэрэл хайр, сайн мэдээний хүч чадлаар дүүргэхэд тань туслах болно” гэж тэрээр хэлжээ (“The Importance of the Family,” Лиахона 2003 оны 5-сар, 42).

Далын Ахлагч Крайг А.Кардон Санваарын Албаны Гүйцэтгэх захирлын туслах бөгөөд Сүмийн сэтгүүлүүдийн эрхлэгчээр үйлчилдэг. Тэрбээр Сүмийн сэтгүүлүүд хувь хүн бүрд хэчнээн үнэ цэнэтэй болохыг мэддэг.

“Сүмийн сэтгүүлүүд нь өнөөгийн дэлхийд хамаатай зүйлүүдээр Тэнгэрлэг Эцэгийн бүх насны хүүхдүүдэд Их Эзэнээс ирдэг бошиглолын зөвлөгөөг агуулдаг Сүмийн эрх мэдэл бүхий удирдагчдын дуу хоолойны чухал хэсэг юм” гэж тэр хэллээ. “Дэлхий даяарх Сүмийн болон Сүмийн биш бүх хүмүүсийн адил нийтлэг нөхцөл байдлыг хөндсөн сонирхолтой бөгөөд амьдрал ахуйд тустай өгүүллүүд сар бүр нийтлэгддэг.” Үнэнийг чин сэтгэлээсээ хайж байгаа бүх хүмүүст эдгээр сэтгүүлүүдэд нийтлэгддэг сүнсээр нөлөөлөгдсөн сургаалууд болон удирдамжууд туйлын чухал юм.

Сүмийн сэтгүүлүүдийг захиалагч бүр сүмийн гишүүн бус найз нөхөд, хамаатан садандаа сэтгүүлийн захиалгыг бэлэг болгон өгвөл 1.7 сая шинэ захиалагчид Сүмтэй сар бүр нөхөрсөг холбоотой байх болно.

Сүмийн Online Store—store.lds.org—аар дамжуулан хувь хүмүүс нэг буюу хэд хэдэн сэтгүүлүүдийг түргэн шуурхай, хялбар захиалж болно. Эсвэл гэр бүлийнхээ гишүүн буюу найздаа сэтгүүлүүдийн захиалгыг бэлэг болгон өгч болно. Найз, New Era, Ensign сэтгүүлүүд зөвхөн англи хэл дээр хэвлэгддэг ч, энэ гурван сэтгүүлүүдэд нийтлэгддэг өгүүллүүдийг Лиахона сэтгүүл олон хэлээр нийтэлдэг.

Аризонагийн Пеора Гадасны нэгэн бишоп Найз сэтгүүлийн бүтэн жилийн захиалгыг тойргийнхоо хүүхдүүдэд бэлэг болгон өгөх нь тэдэнд амьд бошиглогчид, төлөөлөгчдийн үгсийг хүргэхэд туслах үр нөлөөтэй арга зам гэдгийг мэдсэн гэнэ.

АНУ- ын Техас мужийн Пенелоп Б.Вудворд Лиахона сэтгүүлийн захиалгыг өөрийн үеэлд мөн өөр улсад амьдардаг найз болон багшдаа бэлэг болгон илгээсэн ажээ.

“Сэтгүүл нь [миний үеэлд] гэрээнүүд хийж, тэдгээрийг сахихын чухлыг сурахад нь тусална гэдэгт би найдаж байна” гэж бичжээ. Тэрээр сэтгүүлийн захиалгыг бэлэг болгон өгөх нь “[найзад минь] сэргээгдсэн сайн мэдээг нэг өдөр сонсон, хүлээж авах суурийг нь бэлтгэх зам болно” гэж цааш нь хэллээ.

Сэтгүүлийг бэлэг болгон захиалахын тулд store.lds.org-т орно уу. Сэтгүүл захиалах мэдээлэл хуудасны зүүн талд байгаа. Онлайнаар захиалах үйл явц нь хувь хүмүүст захиалгаа хэрхэн шинэчлэх, шинээр захиалах болон хэрхэн бэлэг болгон захиалахыг харуулдаг.

Store.lds.org нь хятад, англи, франц, герман, итали, япон, солонгос, португаль, орос, испани хэл дээр байдаг. Эдгээр хэлээр ярьдаггүй эсвэл интернетэд холбогдох боломжгүй хүмүүс олон оронд байдаг Сүмийн Хангамжийн Төвтэй холбоо барих буюу тэдгээрт очиж сэтгүүлүүдийг захиалах юм уу бусдад бэлэг болгон захиалж болно.

Сүмийн сэтгүүлүүдийг бэлэг болгон захиалснаар бүх насны, бүх шашны мөн бүх үндэстний сүмийн гишүүн бус найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ сайн мэдээг хуваалцахад Сүмийн гишүүдийг урамшуулан дэмждэг.

Гэрэл зургийг Рик Уоллес