2012
Мэдээгээр
2012 оны Арванхоёрдугаар сар


Мэдээгээр

Кап Вердэд анхны гадас байгуулагдав

2012 оны 4 сарын 29–ний ням гарагт, тэр үед Европын Бүсийн Ерөнхийлөгч байсан Ахлагч Эрик В.Копишки, нийслэл хот Прайягийн Кап Вердэд (бас Кабо Вердэ гэж нэрлэдэг) 1000 гаруй Гэгээнтнүүдтэй анхны гадсыг зохион байгуулжээ.

Розефелт Тейксера ерөнхийлөгчөөр, Адилсон Монтерио 1-р зөвлөхөөр, Хосе Пирес 2-р зөвлөхөөр дуудагдаж, Шинэ Прайягийн Кап Вердэ гадсыг тэргүүлэн удирдахаар онцгойлон адислагдсан.

Лондонд цуглааны байр дахин онцгойлон адислагдсанаар сайн мэдээг олон түмэнд хүргэх боломжтой болов

Сүмийн түүхэнд нэрээ үлдээсэн Английн Лондон хотын Хайд Парк дахь цуглааны байрыг 2012 оны Олимпийн Тоглолтын өмнөхөн зочдын төвийн зориулалтаар шинэчлэн засварлаж, 7-р сарын 1-нд дахин онцгойлон адислав.

Тэр үед Европын Бүсийн Ерөнхийлөгч байсан Далын Ахлагч Эрик В.Копишки байрыг дахин онцгойлон адисалсан юм. “Олон жилийн турш олон зуун мянган хүн энэхүү байранд ирж Есүс Христийн сайн мэдээний тухай сонсож мэдэх болно гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлжээ.

Шинэ Каледониа Сүмийн өсөлтийг тэмдэглэв

2012 оны 5-р сарын 27-нд Номхон Далайн Бүсийн Ерөнхийлөгч, Далын Ахлагч Жеймс Ж.Хамула 800 гишүүний хүсэн хүлээж байсан Шинэ Каледонийн анхны гадсыг зохион байгуулав.

“Есүс Христийн сайн мэдээ заагдан, олон олон хүн түүнийг хүлээн авснаар Хожмын Үеийн Гэгээнтнүүд болон Шинэ Каледониа бүхлээрээ адислагдах болно” гэж Ахлагч Хамула хэлжээ.

Шинэ гадас болох Шинэ Каледонийн Ноюмии гадас нь 2,000 гишүүн, цуглааны найман байртай ажээ.

“Шинэ Каледоний хүмүүст сайн мэдээ болон үүний бүх зарчмуудыг заах нь бидний хамгийн чухал үүрэг байх болно. Эдгээр нь тэдэнд, тэдний гэр бүлүүдэд мөн тэдний ажлын орчин нөхцөлд болон нийгэмд аз жаргалыг авчрах болно” гэж гадасны анхны ерөнхийлөгчөөр дуудагдсан Жорж Гюиди хэлжээ. Марк Моселлин, Тиерри Городи нар түүний зөвлөхүүдээр дуудагдав.

Этиоп дахь Сүмийн анхны цуглааны байр

Этиопийн гишүүд улс орондоо анхных нь болох цуглааны байраас ирж байгаа адислалуудыг аль хэдийн харсан ажээ. Аддис Абаба болон Адама хотуудын хоорондох өргөн дардан зам дээр орших энэхүү байр нь гурван давхар бөгөөд газар доорх гаражтай юм.

Гэвч цуглааны байрын техникийн үзүүлэлтүүдээс илүү чухал зүйл бол энэ нь шинэ байрнаас холгүй орших орон сууцанд цуглаж байсан салбарын гишүүдийн итгэлийн бэлгэдэл болон тэдэнд үйлчилж байгаа явдал юм.

Дебре Зейт Салбарын ерөнхийлөгч Ифрим Аемеро Миконен, “Би шинэ байрны хажуугаар өнгөрөх бүрд гэрээнүүдээ санадаг. Ахмад Моронай эрх чөлөөний тугийг өргөсөн үеийнх шиг би тийм байдлаар хүчирхэгжсэн” гэжээ.

Прайя Кап Вердэ Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд (зүүнээс баруун тийш): Адилсон Монтерио, 1-р зөвлөх; Розефелт Тейксера, ерөнхийлөгч; Хосе Пирес, 2-р зөвлөх.

Гэрэл зургийг Ахлагч Хосе А.Тейксера