2012
Диконууд хамтдаа өсч хөгжихүй
2012 оны Арванхоёрдугаар сар


Диконууд хамтдаа өсч хөгжихүй

Энэ хоёр залуу эрэгтэй их ялгаатай харагдаж байгаа ч, тэдэнд адил нийтлэг зүйл олон бий.

Зураг
хоёр дикон

Гэрэл зургийг Майнди Рае Фриедман

Тайлер В. 1.8 метр өндөр, улаан үстэй, 13 размерын гутал өмсдөг. Геррит В. 1.4 метр өндөр, хүрэн бор үстэй 2 ½ размерын гутал өмсдөг. Гэвч тэд бие бялдрын хувьд ялгаатай ч, тэдний гэрийнхэн тэр хоёрыг “ихрүүд” хэмээн нэрлэдэг. Учир нь тэр хоёр үй зайгүй найзууд бөгөөд тэдэнд адил нийтлэг зүйл олон байдаг гэнэ.

Геррит, Тайлер хоёр хоёул 12 настай, хоёул диконы чуулгад явдаг. Тэд бас хоёул спорт тоглоомуудаар тоглодог, чөлөөт цагаа гэрийнхэнтэйгээ хамт өнгөрүүлж, шинэ зүйлс сурдаг. Тэд бас хоёул сайн мэдээний тухай гэрчлэлтэй бөгөөд Аароны санваартаа хүндэтгэлтэй ханддаг. “Бид суралцахын тулд санваартны үүргүүдээ биелүүлдэг байх хэрэгтэй” гэж Геррит хэлжээ.

Энэ хоёр дикон хоёул ариун ёслолыг түгээж, мацгийн өргөлийг цуглуулж, санваартны үүргээ биелүүлэх дуртай ажээ.

Тэд бас тойргийнхоо бусад диконуудыг Христэд ирэхийг урьснаар тэдэнтэй нөхөрлөхөд тусалдаг гэнэ. “Хэрэв хэн нэг нь цуглаанд ирээгүй бол бидний нэг нь сүм дээр сурч мэдсэн бүх зүйлийнхээ талаар түүнд зурвас бичдэг. Тэгээд бид зурвасыг түүнд өгч, ‘Сүмдээ ирээч гэж хэлдэг’ хэмээн Геррит ярилаа.

Геррит, Тайлер хоёр бас Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг. Тэр хоёр судруудыг хэрхэн илүү их уншихаа төлөвлөдөг. “Энэ нь итгэлд чинь үнэхээр тустай, гэрчлэлийг чинь бэхжүүлж чадна” гэж Тайлер хэлэв.

Энэ хоёр залуу эрэгтэй яг л та нар шиг эсвээс та нарын таньдаг диконуудтай адилхан юм. Тэднийг ялгаатай болгодог бас адил нийтлэг болгодог зүйлс бий. Гэвч хамгийн чухал нь тэд Бурханы хүүхэд бөгөөд Түүнд үйлчлэхийг хүсдэг, санваартны чуулгадаа нэгдсэн явдал юм.