2012
Боож болдоггүй бэлэг
2012 оны Арванхоёрдугаар сар


Боож болдоггүй бэлэгнүүд

Зураг
өглөгч гар

Бид Христийн Мэндэлсний Баяраар хайртай хүмүүстээ бэлэг өгөхөд их анхаардаг. Гэвч хамгийн агуу зарим бэлгийг боож болдоггүйг сана. Эцэг эхдээ та нарын өгч болох мартагдашгүй зарим бэлгийн тухай дор өгүүлье.

Үйлчлэл

Та нарын өгч болох хамгийн агуу бэлэгнүүдийн нэг нь үйлчлэл юм. Эцэг эх чинь үүнд дуртай байх болно.

  • Гэрээ цэвэрлэж бай.

  • Хүүхдийг чинь харж өгье гэж бусдад хэл.

  • Ширээ засч, хоолны дараа цэвэрлэж бай.

  • Гэрийнхэндээ хоол хийж сур.

  • Сав суулга, аяга тавгаа угааж, шалаа шүүрдэж бай.

  • Дүү нартаа гэрийн даалгавраа хийхэд нь тусалж бай.

  • Амьдардаг газарт чинь цас ордог бол замын цасыг арилгаж бай. Танайх хүнсний ногоо тарьдаг бол ногооны газрын зэрлэгийг түү.

Гэр бүлээрээ хамт байх цаг

Хэчнээн завгүй байлаа ч, гэр бүлээрээ хамт байх цаг гаргаж бай. Гэрийнхэнтэйгээ хамт байх нь эцэг эхэд чинь туслах бөгөөд тэд чиний хүч чармайлтад баяртай байх болно.

  • Гэр бүлийн үдэштээ идэвхтэй оролцож бай (энэ тухай сануулалгүйгээр).

  • Дүү нартайгаа тоглож бай.

  • Гэр бүлээрээ хооллох цагаас бүү хоцорч бай.

  • Гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж, тэдний үгийг анхааралтай сонсож бай.

  • Гэр бүлийн залбирал, гэр бүлээрээ судар уншихад идэвхтэй оролц.

  • Зөвхөн найзуудтайгаа биш харин гэрийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлдэг бай. Мөн найз нараа гэр бүлийнхээ үйл ажиллагаануудад (эцэг эхээсээ зөвшөөрөл авч) урь.

Зориг, шийдвэр төгс байдал

Ямар нэг чухал зүйл сэтгэн бодож хийх болбол энэ тухайгаа эцэг эхдээ мэдэгд. Төлөвлөсөн зүйлээ эхэлж, цааш үргэлжлүүлэх нь шийдвэр төгс байдлаа харуулах хамгийн сайн арга зам мөн.

  • Залуу эрэгтэйчүүд номлолд үйлчлэхээр бэлтгэ. Боломжтой бол номлолын сангаа одооноос бүрдүүлж эхэл.

  • Судруудыг өдөр бүр судал.

  • Цалин, орлогынхоо зарим хэсгийг хадгал.

  • Хичээлдээ гомдоллохгүй явж, гэрийн даалгавраа цагт нь хийж бай.

  • Семинарт яв. Хэрэв чи өглөөний семинарт явдаг бол, өөрөө босч хэвш.

  • Ариун сүмд гэрлэхээр бэлтгэ. Ирээдүйн эхнэр буюу нөхөртөө байвал зохих зан төлөвийн шинж чанаруудын жагсаалт гаргаж, эдгээр чанаруудыг өөртөө хөгжүүл.Зан

төлөв

Эцэг эх, гэр бүлийн бусад гишүүдтэйгээ харьцах зан төлөвийн сайн чанаруудад чинь тэд талархалтай байх болно.

  • Аливаад нааштай хандаж бай.

  • Эцэг эх, дүү нараасаа алдаа дутагдал олохыг бүү хичээ.

  • Бүр өчүүхэн жижиг зүйлд ч гэсэн талархал илэрхийлж сур.

  • Өөрийн чинь төлөө тэдний хийсэн бүх зүйлд эцэг эхдээ талархлын захидал бичиж бай.

  • Эцэг эх, ах эгч, дүү нартайгаа санал зөрвөл маргах буюу уурлалгүйгээр асуудлыг шийдэж бай.

  • Адислалуудаа нэг бүрчлэн тоол. Эцэг эхийнхээ туслалцаатайгаар хийсэн зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, уг жагсаалтыг тэдэнтэй хуваалц.

Гэрэл зураг чимэглэлийг Publishing Services болон РОБЕРТ КЭЙСИ © IRI