2012
Айлчлагч багшлалт—авралын ажил
2012 оны Арванхоёрдугаар сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Айлчлагч багшлалт—авралын ажил

Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Зураг
Нийгмийн Халамжийн Бүлгийн тэмдэг

Итгэл, Гэр бүл, Халамж

Айлчлагч багшлалт нь бие биедээ анхаарал халамж тавьж, заах, бие биенээ хүчирхэгжүүлэх боломжийг эмэгтэйчүүдэд олгодог үнэхээр бусдыг аврахын төлөөх ажил мөн. Эгч нар айлчлагч багшлалтаар дамжуулан Аврагчийн нэрийн өмнөөс үйлчилж, мөнх амьдралын адислалуудад бэлтгэдэг.

“Их Эзэн Өөрийн нэгэн илчлэлтэнд, бид ‘[бусдад] сануулж, тайлбарлаж, ухуулж, зааж мөн Христэд ирэхэд нь урьдаг байх ёстой’ (С ба Г 20:59) хэмээн зарлиг болгосон юм” гэж Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985) хэлжээ. Тэрээр цааш нь, “Таны гэрчлэл бол захиасыг дамжуулах чухал арга зам мөн” гэжээ.1

Айлчлагч багш нар сайн мэдээний тухай бидний мэдлэгийг нэмэгдүүлэн, бидний гэрчлэлийг бэхжүүлж, баптисм хийлгэж, гишүүнээр батлагдахад нь эгч нарыг бэлтгэдэг. Бид шинэ гишүүдэд сайн мэдээнд бүрэн идэвхтэй болоход нь тусалдаг. Бидний айлчлалт болон хайр нь замаасаа гажсан хүмүүсийг буцааж авчрахад туслан, сайн мэдээнд идэвхгүй болсон хүмүүсийн гэрчлэлийг бэхжүүлэхэд тусалдаг билээ.2 Бид бас ариун сүмд явахаар дамжуулан Христэд ирэхэд нь эгч нарыг урамшуулан дэмждэг.

Ерөнхийлөгч Кимбалл айлчлагч багш нарт хандан, “Та нар хүмүүсийг аврах ажил хийх болно. Өнөөдөр Сүмд олон сайхан идэвхтэй гишүүд байгаа нь чухамдаа та нар тэдний гэр оронд айлчлан очиж, тэдэнд ертөнцийг үзэх шинэ ойлголт, шинэ үзэл баримтлалыг төлөвшүүлсний үр дүн мөн” хэмээн хэлжээ. Та нар тэдний мэддэггүй буюу ойлгодоггүй байсан зүйлийг тэдэнд илчилж, мэдлэгийнх нь хүрээг тэлсэн юм. …

“Та нар зөвхөн эгч нарыг төдийгүй бас тэдний нөхөр, тэдний гэр бүлийг авардаг.”3

Судруудаас

Сургаал ба Гэрээ 20:59; 84:106; 138:56

Бидний түүхээс

Бошиглогч Иосеф Смит Нийгмийн Халамжийн Бүлгийг зохион байгуулах үед, эмэгтэйчүүд зөвхөн ядууст тусалдаг төдийгүй хүмүүсийг авардаг хэмээн хэлжээ. Тэр бас Сүмийн эмэгтэйчүүд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж заажээ.4 Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар бид Бошиглогч Иосеф Смитийн заасан зарчмуудыг удирдамж болгон, эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлийг Бурханы охь манлай болсон адислалуудад бэлтгэхийн төлөө хамтран ажиллаж чадна.

Ерөнхийлөгч Бригам Янг (1801–77), “Бие биедээ нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж, бат бөх итгэлтэй нь, итгэл нь сул хүмүүсийг хүч чадалтай болгоё, харж чаддаг нь харж чаддаггүйгээ удирдаж, замаа өөрсдөө харж чаддаг болгоцгооё” хэмээн хэлжээ.5

Эшлэл

  1. Спенсер В.Кимбалл, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 116.

  2. Эдиза Р.Снөү, Daughters in My Kingdom, 83.

  3. Спенсер В.Кимбалл, Daughters in My Kingdom, 117.

  4. Иосеф Смит, Daughters in My Kingdom, 171–72-ыг үзнэ үү.

  5. Бригам Янг, Daughters in My Kingdom, 107-г үзнэ үү.

Гэрэл зураг чимэглэлийг Роберт Кейси