2012
Тэр үхлийн хүлээсийг ‘эвдсэн’
2012 оны дөрөвдүгээр сар


Тэр үхлийн хүлээсийг “эвдсэн”

Зураг
Ахлагч Патрик Керон

“Тэд үхлийн хүлээсийг тасчсан Христээр дамжин мөнх амьдралтай болно” (Moзая 15:23).

Манай хүүхдүүдийг бага байхад бид нэг орой гэр бүлээрээ судар уншиж байлаа. Бид Аврагчийн тухай уншиж, Тэр яагаад ямар ч алдаа гаргадаггүй байсан тухай ярилцаж байв.

Тэр үдэш манай эхнэр гурван настай охин Сюзигээ унтуулахаар ор уруу нь аваачив. Сюзи ээж рүүгээ харснаа, “Ээж ээ, Есүс нэг алдаа гаргасан байна ш дээ” гэв.

“Энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж ээж нь асуув.

“Есүс нэг юм эвдсэн байна ш дээ” гэж Сюзи хэллээ.

Ээж нь гайхсанаа, “Тэр юу эвдсэн юм бэ?” гэж асуухад,

“Есүс үхлийн хүлээсийг “эвдсэн” гэж Сюзи хариулав.

Ээж нь Сюзитэй хамт Хүүхдийн Хэсгийн нэгэн дууг олон удаа дуулж байсан болохоор, “Хаврын нэгэн сайхан өдөр Есүс Христ булшийг орхин, үхлийн хүлээсийг эвдсэн юм” гэсэн үгсийг охин нь цээжилснийг мэджээ.1 Үхлийн хүлээсийг эвдсэн гэдэг нь бид бүгд үхлийн дараа дахин амьдрахын тулд Есүс амилсан юм гэсэн утгатайг ээж нь Сюзид тайлбарлаж өгчээ.

Бид бүгдийн хувьд Цагаатгал ямар учир холбогдолтойг Лизи, Сюзи, Эмма гурван охиндоо заах олон боломжийг дээрх яриа эхнэр бид хоёрт олгосон юм. Есүс үхлийн хүлээсийг “эвдсэн” болохоор Сюзигийн зөв байлаа. Харин энэ нь алдаа байгаагүй юм. Энэ бол Түүнээс бидэнд өгсөн хамгийн агуу бэлэг мөн. (Сургаал ба Гэрээ 14:7-г үз.)

Бид болон бидний гэр бүлүүд зөв шударга амьдарч, Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин амьдарч болохын тулд Аврагч үхээд дахин амилсан билээ. Хэрэв бид зохистой байвал үхэшгүй байдал болон мөнх амьдралын адислалуудыг хэзээ нэгэн цагт хүртэх болно. Есүс үхлийн хүлээсийг тасалсанд би баяртай байдаг.

Эшлэл

  1. “On a Golden Springtime (Хаврын нэгэн сайхан өдөр),” Children’s Songbook, 88.

Баруун талд: чимэглэлийг Диллин Марш