2012
Ариун сүмийн мэдээ
2012 оны дөрөвдүгээр сар


Ариун сүмийн мэдээ

Гватемалын Кесальтенанго ариун сүмийг онцгойлон адислах ёслол болов

Гватемалын Кесальтенанго ариун сүмийг 2011 оны 12-р сарын 11 ням гарагт Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф онцгойлон адислав. Уг ариун сүмийн бүст харъяалагдах Сүмийн цугларагсадад зориулан онцгойлон адислах ёслолыг шууд дамжуулан үзүүлсэн.

Бямба гарагт болсон залуучуудын дуу, бүжиг, түүх соёлоо харуулсан урлагийн үйл ажиллагааны үеэр Ерөнхийлөгч Угдорф “энэ ямар гайхалтай сайхан ариун сүм бэ” гэж хэлэв. Энэхүү ариун сүм яг эрдэнийн чулуу мэт гэрэлтэж байна. Энэ бол энэ орны энэ бүсийн үнэт эрдэнэ мөн.

Гватемалын Кесальтенанго ариун сүм нь Сүмийн 136 дахь харин Төв Америкийн 5 дахь ариун сүм юм. Уг ариун сүм нь ойролцоогоор 60,000 -н Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд үйлчлэх болно.

Бразилийн долоо дахь ариун сүмийн газрыг хөндөв

2011 оны 11-р сарын 15-нд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Давид А.Беднар Бразилийн долоо дахь ариун сүм болох Бразилийн Форталеза ариун сүмийн газар хөндөх ёслолын ажиллагааг удирдав.

“Энд ирэх, энүүгээр алхах хүн бүрд уг ариун сүм найдвар, гэрэл ба Бурханд итгэх итгэлийн эх үндэс болох болно. Ариун сүм энд баригдаж байгаа учраас энэ хот улам сайжирч, өөрчлөгдөх болно” гэж ахлагч Беднар хэлэв.

Энэ ариун сүмийг Бразилийн Сеара Форталезагийн Авенида Сантос Думонтод барих болно. Ерөнхийлөгч Томас С.Монсон 2009 оны ерөнхий чуулганы үеэр Бразилийн Форталеза ариун сүмийг барина хэмээн зарласан юм.

Сүмийн 136 дахь ариун сүм болох Гватемалын Кесальтенанго ариун сүмийг 2011 оны 12-р сарын 11-нд Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф онцгойлон адислав.

БАТЛАМЖ: