2012
Семинарын дараа яах вэ?
2012 оны дөрөвдүгээр сар


Семинарын дараа яах вэ?

Семинарыг төгссөнөөр шашны хичээл чинь дуусч байгаа юм биш. Нэгэн сайхан зүйл чамайг хүлээж байгаа.

Чи семинарт судруудыг судалж, үе тэнгийнхээ бусад залуустай тогтмол уулзаж байсан нь лавтай. Бас семинарт баяр баясгалантай байж, Сүнсийг мэдэрч байсан нь мэдээж. Харин семинараа төгсчихөөр энэ бүхэн байхгүй болчих уу? Огт үгүй.

Сүмийн институтын хөтөлбөр бол дараагийн алхам бөгөөд энэ нь чамд таалагдах болно. Чи коллежид сурдаг буюу сурдаггүй байсан ч, сайн мэдээний тухай мэдлэгээ гүнзгийрүүлж, номлол болон ариун сүмийн гэрлэлтэд бэлтгэн, үетэнгийнхээ бусад залуустай туршлагаа хуваалцаж чадна.

Институтын тухай зарим асуултын хариуг дор өгөв. institute.lds.org хаягаас чи илүү их мэдээллийг олж үзэж болно.

Институт гэж юу вэ?

Институт нь сайн мэдээг, түүний дотор судар, бошиглогчдын сургаалуудыг судлах , номлолд болон ариун сүмийн гэрлэлтэд бэлтгэх ангиудаас бүрддэг. Зарим институтэд олон төрлийн хичээлээс сонгон суралцаж болно.

Хэн институтэд явж болох вэ?

Ганц бие залуу насанд хүрэгч бүрийг институтын ангиудад суралцахыг ихэд урамшуулан дэмждэг. 18-30 насны гэрлэсэн болон ганц бие хэн ч гэсэн институтэд явж болно.

Институт хаана байдаг вэ?

Зарим бүсүүдэд коллеж, их сургуулиудын ойролцоо институтын байрууд байдаг. Бусад бүсүүдэд институт Сүмийн байруудад эсвэл бусад газарт хичээллэдэг. Орон нутаг дахь институтын хөтөлбөрийн тухай түүнчлэн хамгийн ойрхон институтыг мэдэхийн тулд бишоп буюу салбарын ерөнхийлөгчтэйгөө холбоо барь эсвэл institute.lds.org хаягаар орж үзнэ үү.

Би яагаад институтын хичээлд суух ёстой юм бэ?

Ерөнхийлөгч Toмас С.Монсон хэлсэн нь: “Юуны түрүүнд институтэд яв. … Үүнийг тунгаан бодоорой. Институтэд явснаар найз нөхөдтэй болж, Сүнсийг мэдрэн, итгэл тань хүчтэй болно. Институтэд хамрагдан, судруудыг хичээнгүйлэн судалснаар уруу таталтаас зайлсхийх хүч, хийж буй бүх зүйлдээ Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авах тань нэмэгдэх болно гэдгийг би та нарт амлаж байна (institute.lds.org, 2009 сарын 21).

Зураг чимэглэлийг Media Services