2012
Гэр бүлээрээ ярилцацгаая
2012 оны дөрөвдүгээр сар


Гэр бүлээрээ ярилцацгаая

Гэр бүлээрээ “ярилцах цаг”-тай байх талаар цөөн зөвлөмж өгье.

  • Гэр бүлээрээ ярилцаж байх хэдэн минутыг өдөр бүр гаргаж байхыг эцэг эхээсээ гуй. Хоолны үеэр эсвэл өдөр бүр тогтсон цагаар ярилцаж болно.

  • Хүн бүр ээлжлэн ярьж, анхааралтай сонсох нь чухал. Ярилцахад хүн бүрийг оролцуул!

  • Гэр бүлийн гишүүдийн саналд хүндэтгэлтэй ханд. Хүн бүрийн ярьж байгаа зүйл чухал гэдгийг сана.

Яриан тоглоом

Ярилцах цагийн зарим санаа хэрэгтэй байна уу? Дараах тоглоомуудаар тоглож үз:

Чихмэл тоглоом орхих: Хэрэв танайх олон хүнтэй, ээлжээр ярихад хүндрэлтэй бол хэн ярихыг шийдэхийн тулд чихмэл тоглоом орхиж шод. Чихмэл тоглоомыг авсан хүн хэлэх зүйлээ хэлээд ярих ээлжээ хүлээж байгаа гэр бүлийн дараагийн гишүүнд шидэж өгнө.

Ярилцлага авагч: Гэр бүлийн гишүүдийг хоёр хоёроор нь бүлэг болгон хувааж, ээлжээр ярилцлага авагч болгон тоглуул. Нөгөө хүнээсээ асуух хэдэн асуулт бодож олоод асуусны дараа өөрөөсөө асуултууд асуухыг түүнээс хүс. Ярилцлагадаа микрофон буюу дуу хураагч ашиглаж болно.

Чи яах вэ? Хэрэв … (тэгвэл) “чи яах вэ?” гэсэн асуултуудыг гэрийхнээсээ ээлжлэн асуу. Жишээ нь, “Хэрэв чи төөрвөл яах вэ?” “Хэрэв чи дэлхийн хаа нэгтээ явах болбол яах вэ” гэсэн асуултууд байж болно.

Нэг нь нэг удаа эцэг эхдээ тусал

Гэр бүлээрээ хамт ярилцах нь хөгжилтэй ч бас эцэг эх, хүүхдүүд нэг нэгэнтэйгээ хамт байж цагийг өнгөрүүлэх нь чухал юм. Өдрийн аль нэг цагаар хүүхдүүдтэйгээ ганцаарчлан уулзаж ярилцах нь чухлыг сана. Нэг хүүхдээ нэг удаа гэрийн нэг ажил хийхэд өөртөө туслах юмуу ямар нэг ажилд өөртэйгөө хамт явахыг хүсч болно, эсвэл өрөөндөө урьж ирүүлэн хэдэн минут ярилцаж болно. Хэдхэн минут хамт байх нь чухал яриа өрнүүлэхэд хөтөлж болно.